В.Путин: Байден Афганистанаас цэргээ гаргаж зөв алхам хийсэн
СОЧИ. /TASS/. Америкийн удирдагч Жо Байдены Афганистанаас цэргээ гаргах шийдвэр зөв шийдвэр байсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт “Валдай” олон улсын клубийн хуралд үг хэлэхдээ мэдэгджээ.
“Мэдээж хэрэг АНУ-ын Ерөнхийлөгч зөв шийдвэр гаргасан. Тэрбээр Афганистанаас цэргээ гаргаж зөв алхам хийсэн. Магадгүй тэр цэрэг гаргах үйл явц ямар байхыг мэдэхгүй, улс төрийн хувьд энэ нь ямар нэгэн байдлаар түүн рүү дайрах шугам болно гэдгийг ойлгож байсан ч шийдвэр гаргаж, хариуцлагыг өөртөө хүлээсэн” гэж Оросын төрийн тэргүүн хэлсэн байна.
Юутай ч энэ нөхцөл байдал АНУ-д итгэх итгэл, тэр дундаа холбоотон гэж үздэг улс орнуудын тус улсад итгэх итгэлд нөлөөлнө тэрбээр онцолсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт олон улсын хэлэлцүүлгийн “Валдай” клубийн жил тутмын чуулганы нэгдсэн хуралд уламжлал ёсоор үг хэлсэн байна. Тэрбээр клубийн гишүүдэд хандаж хагас цаг гаруй үг хэлэхдээ, орчин үеийн олон асуудал, тэр дундаа соёл иргэншлийн хямралыг хөндөж, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар ярьжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг