Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Түүнийг энэ сарын 15-нд "Зайсан хилл"-д болсон Камертон хамтлагийн тоглолттой холбоотойгоор цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм алдагдсан гэж ийнхүү хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн байна.
Одоогоор Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн албан тушаалд хэн томилогдох нь тодорхойгүй байна.