Өнгөрсний үнэн, өнөөдрийн маань байгаа царай…

Өнгөрсний үнэн, өнөөдрийн маань байгаа царай…

Монголын эзэнт гүрэн буй болж, монгол хэв шинжийн энх тайван амьдрал дэлхийд тогтоод байсан үед Америк тив нээгдээгүй, Авсрали тив нээгдээгүй, томоохон арлууд ч нээгдээгүй, Африк тивийн зөвхөн хойд эрэг орчмын хүн ардыг л Ази, Европынхон мэддэг байжээ. Африк тив цөөхөн хүн амтай, нэр, нөлөө нь нэн сул, Азийн зүүн өмнөд, өмнөд хэсэг ч сайн таньж мэдэгдээгүй, яг хэрэг дээрээ бол Европ, Ази хоёр л “Дэлхий дахин”-ыг идэвхтэй төлөөлж байв. Африк тив 1950 онд дөнгөж л 221 сая хүн амтай байсан бол харин одоо нэг тэрбум гаруй оршин суугчтай болжээ. Дээрх байдлыг тооцох юм бол тэр цагийн монголчууд дэлхий дахиныг бараг бүхэлд нь эзэлсэн буюу нөлөө, хамаарлаа тогтоож чадсан гэж хэлж болох юм. “Дэлхийн хагасыг эзэлсэн” гэх үг, үнэлгээ бол 13-р зуунд огт тохирохгүй хэмжээ, баримжаа болно. Гэхдээ бид энэ тухай биш, харин ижилгүй хүчирхэг энэ эзэнт гүрэн, Их Монгол улс чухам юунас болоод, яахлаараа 1911 оны хэмжээ, түвшинд хүртлээ унаж, доройтсон болохыг товч авч үзье. Энэ талаарх түүхэн үнэнийг таних, хэлэх цаг, боломж одоо, бидний үед л тохиогоод байна. Харьцуулах жишээ, баримт ч хангалттай тоо, хэмжээнд бэлээхэн буй болжээ.

13, 14-р зуунд Их Монгол улс, Их Юань улс, Алтан ордон улс, Ил Хаант улс, Цагаадайн улсын нэгдсэн их цэрэг, зэвсгийн эсрэг тулах гадны хүч хаана ч байсангүй. Ингэхлээр Монголын эзэнт гүрэн дотооддоо гэдсэндээ хөлөө хийлцсээр өөрсдөө өөрийгөө мөхөөжээ. Энэ бол Чингис хааны хөвгүүд, ач нарынх нь хийсэн ажил. Товчхондоо яг тийм. Харин Их Монгол улс бас л Чингисийн удмын ноёдын увайгүйгээс болж мөхсөн юм уу? Эсвээс Их хааны засаглалын хомсдол удтал нүүрэлснээс болсон уу? Өвөр Монгол, Ар Монгол, Баруун Монгол, Буриад Монгол, Халимаг Монгол гэх мэтээр бутарч, шил шилээ харцгаасан нь мөхлийн үндсэн шалтгаан байв уу? Энд цэрэг-зэвсгийн хатуу хүчин зүйл гол үүргийг гүйцэтгэсэн үү? Эсвээс хөрш орнуудын удирдлагын “зөөлөн бодлого” гол хөнөөлийг тарьсан уу? Их Монгол улсыг задалж, бутрааж, бага буурай болгож, ядууруулж, хүн амыг нь цөөрүүлж, мухар сүсэгт бүрэн автуулж, цэрэг арми ч үгүй, зэр зэвсэг ч үгүй, биеэ даасан төр, засаг ч үгүй болгоно гэдэг бол тийм амар ажил биш, нэг улсын төр, засгийн дангаараа, ганцаараа хийчих ажил ер биш юм.

Сайтар нягтлах аваас энэ том хэрэгт наад зах нь Манж, Хятад, Төвд, Оросын төр ил болон далд, шууд болон хөндлөнгийн замаар идэвхтэй, бодлоготой, хамсан нэгдэн оролцжээ.

Нэгэн цагт нэгдэж, томорч, хүчирхэгжиж, хөршүүдээ бүгдийг нь эзэлж, захирч байсан монголчуудаас дээрх дөрвөөр ч зогсохгүй ер нь л олон улс орон болгоомжилж, болвол л монголын хүч, чадавхийг сулруулахыг бодолгүй ч яах билээ. Харин монголчууд бид л ингэнэ гэдгийг нь тооцож, ямагт болгоомжтой, хянуур байх ёстой юм. Харамсалтай нь тэгэж чадсангүй. Дээрх дөрвөн орны эрх баригчдын арга, заль, мэхэнд автаж эрхшээл, нөлөөнд нь орчихжээ. 16-р зууны дундуураас Төвдийн шарын шашны мунхруулга, мөлжлөгт, 17-р зууны эцсээс Манжийн төрийн хүчирхийлэлд, 18-р зуунаас Хятадын худалдаа-мөнгө хүүллийн мөлжлөгт автаж дээр нь удаах зуунаас Оросын түүхий эдийн нэгэн бааз болж хувирчээ. Ингэж Манж, Хятад, Төвд, Оросын дөрвөн давхар мөлжлөг, дарамтанд орсны улмаас л монголчууд бүх талаар доройтсон байна. Улс төрийн дарангуйлал, эдийн засгийн мөлжпөг, оюун санааны амьдралын мунхруулгад автсан улс орон, хүн ард аажмаар мөхдөг жамтай билээ. Энэ л замаар орцгоожээ.

Дээр дурдсан дөрвөн улс орны удирдлага санаатайгаар, далдуур хуйвалдаж, бодлогоор Монголыг мөхөөх нууц зорилгоо хэрэгжүүлсэн байна. Гэхдээ энэ хэрэгт дурдсан дөрвөн орны ард түмэн ямар ч буруугуй юм. Тэд төр, засгийнхаа бодлого, шийдвэр, хууль, тушаалд захирагдаж зөвхөн “шатрын хүү” болж ашиглагджээ. Энэ хэрэгт эдгээр дөрвөн орны өнөөдрийн удирдлага ч шууд утгаараа бол холбогдолгүй юм. Өнгөрсөн түүхэн үйл хэрэг, үзэгдэлд хожуу цагийн хүмүүсийг буруутгаж болохгүй билээ. Ер нь нэг ард түмнийг нөгөө ард түмний эсрэг тавих, турхирах нь ялтай хэрэг, хол явах хор хөнөөлтэй үйлдэл. Оюунлаг, сэхээтэн хүн бүр энэнийг мэддэг, сахьдаг даа...

16-р зууны дундуураас 20-р зууны эхэн хүртэл Монголын хүн ард, газар нутгаас олсон ашиг, орлогоороо Манжийн хаад, Хятадын худалдаачид, Төвдийн лам нар, Оросын худалдаа аж үйлдвэрийн эзэд бараг л энэ тэнцүү байсан болов уу. Энэ нь дээр Герман, Америк, Англи мэтийн орны бизнесменүүдийн олсон, завшсаныг нэмэх аваас монголчуудын алдсан, хохирсон их баялгийн нийт дүн гарах учиртай.

Монголчууд бид шашин, сүсэг бишрэлийн үндсэн дээрх мөлжпөгийн талаар ер нь огт боддоггүй, тооцдоггүй, сонирхдоггүй явж иржээ. 300 шахам жилийн туршид бид үнэ цэнэтэй бүхнээ л өргөл, мөргөлд, лам багш нартаа, сүм хийдүүдэд, Лхасын оройн дээд гэгээнтнүүд, сүм хийдүүд, олон дүрийн Далай лам, Банчен эрдэнэ, хутагтуудад барьсан даа. Лхас, Утаа Гүмбэм хүрэх замын холд ч мөн ихийг зарсан. Олон дүрийн Далай лам, Банчен эрдэнэ, Богд гэгээн, хутагт хувилгаадын олонх нь төвд лам нар байжээ. Тэд бүгд л монголчуудын өглөгөөр баяжсан нь түүхийн үнэн юм. Тэд Монголчуудыг “эрдэм ухаан, ид шидээрээ” дэмжиж, өөд нь татсансан бол 1911 оны Монгол орны нүүр царай огт өөр байх байсан бизээ...

Нийт даяараа ядуурсан, ноёд язгууртнууд нь хүртэл ихээхэн өртэй, Хүрээ, хийд бүхэнд л гуйлгачид цугласан, дэлхий нийтийн хөгжпийн дундаж түвшнээс ч хол хаягдаж гээгдсэн, ёстой л “Өр, бөөс өвчинд баригдсан, сая ч хүрэхгүй хүн амтай, хязгаарын бөглүү нэгэн муж” гэгдэж Ар Монгол үнэлэгдэх болсон байв. Энэ бүхэн үнэн юм шүү. Эдүгээ бид харин ямар замаар ороод, хаашаа, хэрхэн явж байна вэ?

 

Монголчууд биеэ даагаад бүгд гэр оронтой, мөр бүтэн, гэдэс цатгалан, эрүүл чийрэг, хэнээс ч хамааралгүй шахам явахад дутах зүйл үгүй нь үнэн. Мал ч өсгөсөн, тариа ногоо ч тарьсан, уул уурхай ч хөгжүүлсэн, утас ээрч давуу ч нэхсэн, нүүрс-химийн аж үйлдвэр ч эрхэлсэн, нефть нэрж бензин, шатдаг хий ч бэлдсэн гэсэн бүгд л боломжтой.

Тиймдээ ч “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг үг гарсан буй заа.

Гэтэл энэ үг өнөөдөр яг л эсрэгээрээ хэрэгжих болоод байна. Энэ байдлыг зассан шиг засчих нам, төр байна уу? Олныг нуршаад яах вэ?

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419