А.Пүрэвдулам: Хүний эрхийг хамгаалдаг өмгөөлөгчийг давхар ялтан болгох дарангуйллын машин ажиллаад эхэлчихэж

2021-10-22, 10:08 Цаг үе 512 2
А.Пүрэвдулам: Хүний эрхийг хамгаалдаг өмгөөлөгчийг давхар ялтан болгох дарангуйллын машин ажиллаад эхэлчихэж

Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдуламтай ярилцлаа.


-Иргэдэд хууль тэгш үйлчлэхийг шаардсан Д.Монголхүү нарын залууст өмгөөллийн туслалцаа үзүүлж байсан та өөрөө энэ хэрэгт яллагдагч болоод явчихлаа. Өмгөөлөгч яагаад яллагдагч болчихов?

-Ярилцлага эхлэхээс өмнө нэг зүйл хэлэх ёстой. Хэргийн нууцын баталгаанд гарын үсэг зурсан учраас хэргийн материалтай холбоотой асуудлаар ярих боломжгүй. Гэхдээ олон нийтэд ил болсон мэдээлэлтэй холбоотой тодорхой зүйлсийг хуулийн дагуу ярих нь зүйтэй.

Аравдугаар сарын 4-5-нд шилжих шөнө клабхаус дээр 200 орчим хүн өрөө нээгээд ярилцаж байсан. Тэнд Д.Монголхүү орж ирээд 10 орчим минут болж байхад баривчилгаа болоод явчихсан. Д.Монголхүү өөрөө “Намайг гэрийн гаднаас баривчлаад явж байна” гэсэн бөгөөд цаана нь мөрдөгч байцаагчид бололтой хүмүүс “Хойшлуулшгүй ажиллагаа явагдаж байна. Очиж мэдүүлэг өгнө, та дагаад яв” гэсэн агуулгыг ярьж байсан. Тухайн өдөр улс орон даяар фэйсбүүк, инстаграм тасарчихсан үе. Түүнийг ашигласан уу, гэнэт ийм баривчилгаа болоод явчихсан.

Шөнийн 01:00 цаг өнгөрч байхад Д.Монголхүү надаас өмгөөллийн туслалцаа хүссэн. Өмнө нь би Д.Монголхүүгийн хэд, хэдэн удаагийн зөрчлийн хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Хүсэлтийн дагуу нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр яваад очиход намайг үйлчлүүлэгчтэй уулзуулаагүй. Ямар ч шалтгаангүй хагас цаг орчим хүлээлгэж, эцэст нь хуулийн шаардлага тавьж байж дээш гартал зөрүүлээд Д.Монголхүүг Цагдан хорих 461 дүгээр анги руу аваад явчихсан. Өмгөөлөгч хүн Өмгөөллийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиараа нэн даруй үйлчлүүлэгчтэйгээ уулзах, ямар нэгэн саадгүйгээр нэвтрэх ёстой. Тэгэхэд надад хардах сэтгэл төрж таарна даа. Яагаад өмгөөлөгчгүй аваад явчихав гэж. Хууль бус үйл ажиллагаа явагдаж байгаа учраас л тэр. Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах нь хүний эрхийн хамгийн том баталгаа. Өмгөөлөгчийн үйл ажиллагааны ч том баталгаа. Энэ хоёр үндсэн эрх тэр үед зөрчигдсөн.

-Таныг буруутгасан үйлдэл хэзээ, хаана болсон юм бэ?

-Би Д.Монголхүүгийн араас 461 дүгээр анги руу яваад очиход гадна нь хэсэг залуус хууль ёс шаардаж байсан. Би ч үнэмлэхээ үзүүлээд дотогш нэвтэрсэн. Намайг ороход энгийн хувцастай хүн “Өөрөө өмгөөлөгч нь үү. Түр хүлээж бай, удахгүй уулзуулна” гээд хүлээлгэсэн. Энд бас л хууль зөрчигдөж байгаа юм. Нэлээд байсны эцэст эмчийн үзлэгийн өрөөнөөс Д.Монголхүү “Би энд байна” гээд орилсон. Шөнийн 02:00 цаг өнгөрч байсан үе. Яг түүнтэй давхцаад шүүхийн шийдвэрийнхэн “Хүнээ аваарай, явууллаа” гэж Д.Монголхүүг гаргаад ирсэн. Аргагүй. Прокурорын тогтоолгүй, баривчлах зөвшөөрөлгүй хүнийг цагдаа нар баривчлаад аваад ирсэн учраас шүүхийн шийдвэрийнхэн хуулиа мөрдөөд гаргасан нь тэр.

Гадна байсан залуус Д.Монголхүүг гаргаад ирэхэд бүчиж ирээд аваад гарсан. Тийм л үйл явдал болсон. Би тэр үед хөндлөнгөөс хараад зогсож байсан хүн.

-Тэр үед л Д.Монголхүүг иргэд цагдан хорих байрнаас оргуулсан, цагдаа нартай мөргөлдсөн гэсэн мэдээлэл гарсан. Цагдаагийн удирдлагууд ч тийм агуулгатай мэдэгдэл хийсэн. Харин та бол яг газар дээрээс нь харсан хүн. Тийм зүйл болсон юм уу?

-ШШГЕГ-ын дарга Д.Загджав энэ талаар албан ёсны мэдэгдэл хийсэн шүү дээ. “Манайх баривчилж ирсэн хүнээ алдсан зүйл болоогүй” гэсэн. Гэтэл ЦЕГ-ын дарга Ж.Болд хүч хэрэглэсэн гэсэн агуулгатай баахан мэдэгдэл хийсэн. Тухайн үед Д.Монголхүүг цагдаа нар хууль бусаар баривчилж авч ирсэн гэдгийг Шүүхийн шийдвэрийн албан хаагчид ч мэдэж шокны байдалтай хүлээж авсан. Тиймээс ч өөрсдөө тавиад явуулсан. ШШГЕГ-ын даргын мэдэгдэл зөв. Цагдаагийн байгууллага ямар ч үндэслэлгүй хорихоор авч яваад, араас нь зөвшөөрөл энэ тэрээр нөхөж бүрдүүлсэн байдаг.

Хууль зөрчөөд баривчлаад тэр хүртэл аваад явсан учраас 461 дүгээр ангиас гарч ирээд Д.Монголхүү бид хоёр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр буцаад очсон. Юу болов, яагаад хүний эрхийг ингэж зөрчив гэдгийг мэдэхээр. Гэтэл цагдаа нар өөдөөс “Зургаан цагдаагийн биед халдсан, тавьсан шаардлагыг эсэргүүцсэн” гэсэн. “Гэмтлийн зэрэг байна уу” гэхэд “Маргааш гарчихна. Одоо энэ хүнийг хорихоор авч явлаа” гээд Д.Монголхүүг дахиад хорих руу аваад явчихсан. Үнэхээр инээдтэй зүйл болсон. Ерөөсөө болсон процесс бол энэ. Яг тэр 461 дүгээр ангид болсон асуудлаар давхар өмгөөлөгчийг яллаж эхэлсэн. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 буюу эрх бүхий албан тушаалтанд халдахыг завдсан, ийм гэмт хэрэг хийхэд хүргэсэн гээд буруутгаад байгаа. Миний бие тухайн үйл явдлыг хөндлөнгөөс хараад л зогссон. Гэтэл намайг “Та эрх зүйч хүн байж хууль зөрчиж байхад болиулаагүй” гэсэн агуулгатай зүйл ярьж намайг буруутгаж байгаа. Би ажлаа хийж байсан хүн. Би тийм үүрэг хүлээгээгүй. Би үйлчлүүлэгчтэйгээ уулзах ёстой, өмгөөлөгчийн эрх үүргээ баталгаагаа эдлээд явж байсныхаа төлөө ингэж яллуулж байгаад үнэхээр харамсч байна.Хуулийн байгууллага гурван субьекттэй. Өмгөөлөгч, шүүгч, прокурор гурав. Хүний эрхийн манаанд хамгийн түрүүнд зогсдог, хуулийн системийн эрэг шураг болсон өмгөөлөгчийг намнаад эхэлсэн. Энэ бол ганц А.Пүрэвдуламын асуудал биш. Өмгөөлөгчдийн асуудал, хүний эрхийн асуудал үүсч эхэллээ.

-Хэргийн шалгалт дуусаад прокурорт шилжсэн гэл үү?

-Яллагдагчаар татаад прокурорт хэрэг шилжчихсэн байгаа. Мэдээж шүүх рүү ороод гэм буруугийн асуудал шийдэгдэх байх. Би нэг л зүйлийг хүсч байна. Монголын ард түмэн энэ хурлыг нээлттэй харах ёстой, мэдэх ёстой. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой. Ингэснээр бодит мэдээлэл хүмүүст хүрнэ. Хараат бус, шударга, нээлттэй шүүхээр шүүлгэх нь иргэдийн үндсэн эрх учраас хамгийн түрүүнд үүнийг шаардана. Хоёрт, хэрэв Монгол Улсын шүүх гэм буруугийн асуудлыг шийдэхэд тулахад мэтгэлцээн улсын яллагч болон өмгөөлөгч нарын дунд явна. Ийм тодорхой зүйл дээр ял өгөөд явуулахгүй гэдэгт би шүүхэд итгэж байна.

Нэмж хэлэхэд, Монголын өмгөөлөгчдийн холбоо, өмгөөлөгчдийн эрх зүйн байдал ямар хүнд түвшинд ирснийг өөрийн биеэр туулаад явж байна. Үүнийг бүх нийтээрээ эсэргүүцэх ёстой. Ганц өмгөөлөөгчийн асуудал биш, энэ бол хүний эрхийн асуудал. Хэрэв ийм байдлаар цаашид үргэлжлэх юм бол өмгөөлөгч хийгээд ч хэрэг алга. Ажлаа хийснийхээ төлөө яллагдагч болгоод байдаг жишиг тогтчих юм бол өмгөөлөгч гэдэг мэргэжил байгаад яах юм. Цаашид үүн шиг асуудал дахин гарч, тоохгүй өнгөрөөсөөр байвал өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөлөгч мэргэжлийн үнэ цэнэ, хүний эрхийн манаанд зогсдог өмгөөлөгч байхгүй болж байна. Цагдаагийн машинаар хэрчээд хаяж байна.

-Өмгөөлөгчийн эрх зөрчигдвөл хүний эрхийг хэн хамгаалах болж байна вэ?

-Цагдаагийн байгууллага өөрсдөө үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн дуу хоолойг хавчих гэсэн, түүнийг өмгөөлөх гэсэн өмгөөлөчгийн нухчин дарах гэсэн санаархал л харагдаж байна шүү дээ. Улстөржүүлж байгаа юм биш, гэхдээ манайд дарангуйллын машин ажиллаад эхэлчихэж. Энэ машинаараа айлгаж ичээж, дуу хоолойг нь хорих гэсэн санаархал. Эрх зүйт нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсаал цулаан хийх, хэвлэн нийтлэх эрх чөлөө энгийн үзэгдэл байх ётсой. Манай Монголд эрх баригчдыг жаахан шүүмжилсний төлөө онц харгис хэрцгий аргаар баривчлаад, баривчилсны дараа өөрсдөө гэмтсэн болж жүжиглээд бүгдийг нь ялтан болгоод өмгөөлсөн өмгөөлөгчийг нь хамаатуулж яллагдагч болгож байна. Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4.1-д зааснаар өмгөөлөгчийг тухайн үйлчлүүлэгчийн хэрэгтэй нь холбогдуулж мэдүүлэг авахыг хориглоно гэдэг. Энэ зүйл заалт зөрчигдсөн. Тэр битгий хэл анх жагсагчид талбай руу бойтог оруулах гээд явахад цагдаа нар намайг гэрчээр оруулах гэж оролдсон. Би уг нь өмгөөлөгчөөр орж байгаа хүн. Хуулиа уландаа гишгэж ингэж завхруулж байна шүү дээ.

Өмгөөлөгч хүн ямар ч хэрэг өмгөөлж болно. Эх орноосоо урвасан гэмт хэрэгтнийг ч, онц хүнд гэмт хэрэг дээр ч ажиллаж байна. Гэтэл тэр хэрэгтэй нь холбогдуулж улс төрийн зорилгоор юмуу, ямар нэгэн далд захиалгаар өмгөөлөгчийг хамтад нь яллаад байвал энэ улсад чинь өмгөөлөгчийн ажил хийгээд яах юм. Ийм жишиг тогтчих юм бол өмгөөлөгч нар ажлаа хийхээс айна. Хүнд гэмт хэрэгтэн авахаас айна. Ингээд айдсын технологиуд хүний эрхийн тэргүүн манаанд зогсдог хуулийн салбарын субьект рүү дайраад эхэлж байна. Үүнд маш ихээр харамсаж байна.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419