Килограмм нь 7000 төгрөгийн үнэтэй байсан өргөст хэмх, улаан лооль 20000 төгрөг хүрчээ

Килограмм нь 7000 төгрөгийн үнэтэй байсан өргөст хэмх, улаан лооль 20000 төгрөг хүрчээ

Агуулах, зооринууд нөөцгүй болжээ. "Барс" зах. 2021.10.20. 11:00 цагийн үед

БНХАУ-ын Эрээн хотод ковидын халдвар илэрсэнтэй холбоотойгоор хилийн боомтоо хаагаад долоо хонож байна. Үүнтэй холбоотойгоор Замын-Үүд-Эрээн боомтын импорт, экспорт зогссон. Тэгвэл импортын бараа орж ирэхгүй байгаагаас үүдэн ялангуяа нарийн ногооны хомсдолд орж үнийн хөөрөгдөл хэдийнэ бий болжээ. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр “Барс-1” захыг зорилоо. Учир нь “Барс-1” зах бол нарийн ногоо, жимс жимсгэнэ, хүнсний ногоо болон бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний бөөний худалдааны төвлөрсөн цэг. Эндээс нийслэл болон хөдөө орон нутгийн бүхий л худалдаа эрхлэгч, хоолны газрууд хүнсний ногоо, жимс зэрэг бараа бүтээгдэхүүнээ татдаг гэсэн үг. Үдээс өмнө 10:30 цагт тус захад очиход хүн ихтэй байлаа.

Том, жижиг ачааны машинууд хүнсний ногоо болон бараа бөөнөөр авч ачиж байгаа харагдав. “Монгол хүнсний ногоо бөөний үнээр зарж байна”, “Европ жимс бөөний үнээр зарж байна” гэсэн хаягтай агуулах, лангуунууд худалдан авагч ихтэй байсан бол “Жимс, нарийн ногоон бөөний үнээр зарна” гэсэн агуулах, зооринууд хүнгүй шахуу байв. Бүгд л “Нарийн ногоо байхгүй ээ”, “Орос алим, мандарин л байна”, “Хэзээ банана, алим ирэх вэ”, “Мэдэхгүй ээ хил дахиад хэд хоног хаалттай байх юм”, “Ядаж ганц хайрцаг улаан лооль байхгүй юу. Үйлчлүүлэгчид маань олоод өгөөч гээд хэцүү байна аа” гэх яриа худалдагч, худалдан авагч хоёрын хооронд тасралтгүй өрнөх аж.

Энэ үеэр худалдаа эрхлэгч Ш.Сарантуяагаас бодит байдлыг тодрууллаа.


-Хил хаасантай холбоотойгоор наймаачид нөөцгүй болчихлоо. Нарийн ногоо, жимс бүр дуусчихлаа гээд байгаа. Үнэхээр барааны нөөцгүй болчихоод байна уу?

-Ямар ч нөөцгүй байна. Одоо хилийн асуудлыг холбогдох газрууд нь анхаарахгүй бол энэ үнийн хөөрөгдөл, хомсдолын дунд ард иргэд хохирч байна. Түрээслэгч бид ч гэсэн бараагүй, орлогогүй ч гэсэн энэ зоорийн түрээсийг төлнө. Тиймээс зохих шатанд манай захын худалдаа эрхлэгчид хүсэлт гаргасан гэсэн. Хариу ирээгүй л байгаа бололтой.

-Ер нь хэд хоноод бараагаа татдаг вэ?

-Долоо хоног болгон бараа татдаг. Жимс, нарийн ногоог урт хугацаагаар татах боломжгүй. Хоёр гуравхан хоноод л муудах эрсдэлтэй. Тиймээс эхнийхээ барааг зарж дуусаад дараагийн долоо хоногийнхоо барааг татдаг.

-Наймаачид бараагаа хомсдолоос шалтгаалан өндөр үнээр зарж байна гэж байна. Яг бодит байдал үнийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Ойрын өдрүүдэд бол яахав хомсдолоос үүдсэн үнийн хөөрөгдөл байна. Гэхдээ манай тухайд бол өнөөдөр хөөрөгдөөд зарчих ч бараагүй сууж байна. Хамгийн сүүлийн таван хайрцаг алимыг орон нутгийн захиалагчдаа явуулах гээд нам дарчихаад сууж байна. Ер нь хөл хорионоос хойш тав, арван мянгаар нэмэгдсээр л байсан. Хил хаалттай дээр нь ачаа тээвэр гацсантай холбоотойгоор тээвэрлэлтийн үнэ тэнгэрт хадчихсан. Наймаачдаас шалтгаалаад өч дөчнөөн төгрөг нэмсэн зүйл байхгүй. Урд Эрээндээ үнэ нэмэгдсэн зүйлгүй. Ганцхан тээврийн үнэ маш өндөр байна. Тээвэртэй холбоотойгоор нэг хайрцаг бараанд 6000-7000 төгрөг нэмэгддэг байсан бол одоо 30-40 мянган төгрөг нэмэгдчихсэн. Тэгэхээр яалт ч үгүй энэ үнээ хайрцаг бараандаа шингээнэ. Биднээс аваад цааш жижиглэнгээр наймаа хийдэг хүмүүст үсрээд л 3000 төгрөг нэмж зарна. Тэгэхгүй бол урт хугацааны харилцагчаа алдана. Бас хүн л юм чинь ингэж үнэтэй зарахаас сэтгэл өвдөнө биз дээ. Урдаас орж ирдэг нэг хайрцаг алим анх 30 орчим мянгатай байсан бол ковидын үед нэмэгдсээр байгаад сая хил хаахаас өмнө 40-45 мянган төгрөгөөр зарагдаж байх жишээтэй. Хайрцагтаа 12 кг байдаг.

-Одоо танайд ганц харагдаж байгаа энэ алим хаанахын, ямар үнэтэй зарагдаж байна вэ?

-Польш алим. Хайрцаг нь найман кг. Хайрцгаараа 50 мянган төгрөгөөр зарж байна. Орос мандарин бас хайрцаг нь 75 мянган төгрөгөөр зарагдаж байсан. Хятад мандарин дуусангуут шуураад дууссан. Одоо байгаагаа зараад ядаж ойрын өдрүүдэд хойд хилээр орос алим, мандарин орж ирээсэй гэж залбирч сууна.

-Танай хажуугийн лангуунууд ихэнх нь хаалттай харагдлаа. Бараагүй болсонтой холбоотой юу?

-Тийм. Бараа байхгүй хий суухаар гээд ирээгүй. Би л орон нутаг руу ганц хоёр юм явуулах гээд ирсэн байгаа нь энэ гэлээ. Мөн худалдаа эрхлэгч Б.Учрал “Манайд байгаа бараа нь польш алим, молдав усан үзэм л байна. Хоёр, гурав хоногоос хойноос нойтон жимс орж ирэх сурагтай. Нарийн ногоо бол бүр дууссан. Дотор жижиглэнгийн лангуунууд дандаа монгол нарийн ногоо л зарж байх шиг байна. Манайхаас өдөртөө орон нутаг руу багадаа тав зургаан газар руу ачаа ачуулдаг. Хэдэн тонноор нь бараагаа долоо хоног бүрээр татдаг байсан. Гэвч одоо ингээд хэдхэн хайрцаг юманд эргэлдээд харилцагчид хэзээ бараа ирэх вэ гээд утас шатах нь холгүй залгаж асууж байна. Ямар сайндаа л байгаа орос жимсээ аль болох олон хүнд хүртээмжтэй байлгах үүднээс нэг хүнд нэг хайрцаг, эсвэл бүр хэдэн кг гэж хуваарилж байна” гэв. Бөөний худалдааны зоориноос гарч жижиглэнгийн худалдааны тасаг руу ороход “нарийн ногоо” гэсэн хаягтай лангуунууд ихэнх нь хоосон хаалттай байв. Харин мах, махан бүтээгдэхүүн, төмс хүнсний ногооны лангуунуудаар бага зэрэг нарийн ногоо зарагдаж байгаа боловч өндөр үнэтэй байв. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнөг кг нь 7000 төгрөгтэй байсан хятад лооль кг нь 15 мянга, салат навч кг нь 10 мянгатай байсан бол 25 мянга, кг нь 7500 төгрөгийн үнэтэй байсан амтат чинжүү 18 мянган төгрөгийн үнэтэй болчихож. Нарийн мөөг жижгээрээ 2000 төгрөгөөс 5000, цагаан мөөг 15000 төгрөгөөс 25000 төгрөг болж нэмэгджээ. Урдаас орж ирдэг ногоо байхгүй учраас монгол улаан лооль 12000 төгрөгөөс 15000 төгрөг, өргөст хэмх 8000 төгрөгөөс 20000 төгрөг, цэцэгт байцаа 8000 мянгаас 18000 төгрөг болж нэмэгдсэн байна. Товчхондоо 100 гр ногоог, эсвэл нэг ширхэг улаан лоолийг 3000 төгрөгөөр худалдаж авч байна. Иргэд кг ногоо 20000 төгрөг байсан ч нэг нэгээсээ өрсөж булаацалдаж авч байгаа дүр зураг их харагдав. Иргэн Б “Би цайны газар ажиллуулдаг. Ногоогүй бол орлогогүй, орлогогүй бол хаалгаа барихаас өөр сонголтгүй байна. Маш их үнэтэй. Тавхан хоногийн дотор өргөс хэмх 8000 төгрөгөөс 20000 төгрөг болно гэдэг үнэхээр асуудал. Тэглээ гээд яах билээ. Ногоо үнэд орчихлоо, хоол гарахгүй гэж үйлчлүүлэгчдэдээ хэлэлтэй биш. Арай дэндүү байна. 100.000 мөнгөн төгрөгөөр таван кг өргөст хэмх авлаа” гэсэн бол иргэн О “Би сая улаан лооль авлаа. "Дэвшил"-ийнх 15000 төгрөг гэж байна. Монгол ногоо нь дагаад өсөөд байх юм. Уг нь дотоодынхон ядаж ийм ногоогоор хангачихдаг болоосой. Ёстой таван төгрөгөө таван кг ногоонд өгөөд дуусах юм байна” гэв. Худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар монгол өргөст хэмх, улаан лооль арваннэгдүгээр сар хүргээд дахиж нийлүүлэхээ больдог. Ингээд дөрөвдүгээр сараас эхний ургацаа нийлүүлж эхэлдэг байна. Лангуунуудад монгол бууцай, юуцай 100-2000 гр орчим савласан ууттай нь 3500 төгрөгийн үнэтэй байна. Ямартаа ч “Барс” захын хувьд иймэрхүү үнэ ханштай байсан бол гадуур хүнсний сүлжээ болон жижиглэнгийн дэлгүүрүүдэд өргөст хэмх кг 20000 төгрөг, улаан лооль 20000 төгрөг, брокколи монгол сортынх 25000 төгрөг, амтат чинжүү 25000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин жимсний хувьд польш алим кг нь 5000 төгрөг, орос мандарин 12000 төгрөг, молдав усан үзэм 10000 төгрөг, оросоос орж ирсэн гэх банана кг нь 8000 төгрөгийн үнэтэй байна.

Нарийн ногооны лангуу хоосорчээ"Барс" зах. 2021.10.20. 11:00 цагийн үед

З.Мэндсайхан: Нарийн ногоо тасарч, шок үүсэх эрсдэлтэй байна. өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тасрахгүйүнийг барих бодлого баримтална.

Ямартаа ч одоогоор Эрээний хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа бөгөөд албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Эрээн хот ойрын хугацаанд 10 мянга гаруй иргэдээ шинжилгээнд хамруулж, халдварын тархалтыг хумихаар ажиллаж дроноор хөл хорионы хяналт тавьж байгаа бололтой. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаас гарсан мэдээллийн дагуу ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Тээврийн үйл ажиллагаа саатсантай холбоотойгоор нарийн ногоо тасарч, шок үүсэх эрсдэлтэй байна. Гэвч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн тасрахгүй, үнийг барих бодлого баримтална. Бидний зүгээс нэгэнт захиалга хийгдсэн бараа, бүтээгдэхүүнүүд тухайн улс орны хил дээр гацсан асуудал үүссэн. Улмаар Тянжины боомт дээр саатсан барааг хурдан нэвтрүүлэх асуудлаар ярилцаж байна. Гурил, будаа, сахар зэрэг бүтээгдэхүүний татан авалтыг түргэсгэх тал дээр ажиллаж байна” гэсэн тайлбарыг өгөөд байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419