Судлаач Ганаа: "Москва слезам не верит" яаж үүссэн бэ?

Судлаач Ганаа: "Москва слезам не верит" яаж үүссэн бэ?

Манайхан Оросын “Амьдрал нулимсанд дургүй” киног сайн мэднэ. Маш олон үзсэн, одоо ч таашаадаг хүн Монголд олон бий. Харин энэ киноны орос нэр нь “Москва слезам не верит” юм. Шууд үгчлэн монголчилбол “Москва нулимсанд итгэдэггүй” болно. Энэ бол оросын зүйр үг. Хаанаас үүссэн юм бол ? Би энэ тухай өмнө нь огт бодож байсангүй. Харин саяхан санамсаргүй байж байгаад үүслийг нь олж мэдэв. Үүнийгээ шууд орчуулан хүргэж байна…

 

“Москва нулимсанд итгэдэггүй” хэллэг, зүйр үг Орос буюу Русь улс феодалын бутралд автан, монгол-татаарын дарлалын хатуу ширүүн нөхцөлд тэсэн амьдрах гэсэн харгис хатуу, хайр найргүй тэмцлийн тусгал болон үүсчээ. Орос улс XIII  зууны дундуур Бат хааны сүйрүүлэгч довтолгооны дараагаас Алтан Ордны улсын мэдэлд оржээ. Энэ үеэс оросын вангууд тусгай зөвшөөрөл буюу хааны ярлык (хаяг, тамга) Алтан Ордны хаанаас авах болжээ. Шинээр тогтоосон системийн нэг элемент нь үе үе авдаг алба, татвар байв. Энэ ажлыг хааны тусгай түшмэл- баскакууд гүйцэтгэдэг байв. Алба, татвар өгөхөөс татгалзсан болон өөр дурын үл захирагдах үйлдлийг хатуу ширүүнээр цээрлүүлдэг байв.          

Ингээд хаан хүү Неврюй 1252 онд Переярославль-Залесскийг үгүйрүүлэн хоослож, Ярослав Ярославич вангийн эхнэрийг хороож, хүүхдүүдийг олзолж авчээ. Тэр үеийн түүхэн бичвэрүүдэд Орд руу “тоо томшгүй” олон хүнийг авч явсан гэж тэмдэглэдэг. Үүнээс 40 жилийн дараа монгол жанжин Тудан Орост дахин ирж, 14 хотыг эзэлж, сүйрүүлэн хоосруулжээ.      

Оросын вангуудын өмнө тун хүнд сонголт тулгарчээ: Алтан Ордтой байлдах уу, эсвэл тэдний засагтай эвлэрч, монголчуудын хөнөөлт уулга довтолгооноос зайлсхийх хоёрын нэгийг сонгох ёстой болов.      

 

 

Ордтой тэмцэх байр суурь баримтлагчдын анхных нь Тверийн ван Михаил Александрович байлаа. Тэрээр 1327 онд монгол баскак Чолханы (Щелкан) хатуу ширүүн хавчлагын эсрэг бослого гаргасан Тверь хотынхныг удирджээ.   

 

 

Харин Ордтой яриа хэлэлцээр хийх талд Москвагийн ван Иван Калита байв. Тэрээр Алтан Ордын хаан Узбекийн даалгавраар залхаан цээрлүүлэх ажиллагааг толгойлж, бослого гаргасан Тверь хотыг эзлэн авч, үгүйрүүлжээ. Энэ тухай “Оросын бүх газар нутгийг хоосон болгов” гэж судар бичигт өгүүлдэг.   

Энэ явдлын дараа Оросын голлох ванлигт олгодог Алтан  Ордны Их хааны ярлыкийг (зөвшөөрлийг) Тверээс хураан авч, Москвагийн ванлигт олгожээ. Түүнээс гадна Орост өсөн нэмэгдэж буй дургүйцлийн нөлөөгөөр Москвагийн ван Иван Калитад алба татвар хураах бүх ажлыг хариуцуулжээ.        

Нөлөөллийн аварга том хэрэгсэл гартаа оруулсан Москвагийн ван Орос, Ордын хоёрын харилцааны цоо шинэ систем бий болгож эхэлжээ. Ингээд Калита ван Ордны Их хаанд аль болох их алба татвар цуглуулж өгөх, харин оронд нь Ордынхон оросын ванлигууд руу уулга довтолгоо хийхгүй гэж амлажээ.            

 

 

 

Иван Калитагийн үед Орос орон хамгийн харгис, хүнд татвартай болсон гэж ярьдагт гайхах зүйл үгүй. Оросын олон ванлиг, хотууд асар их татварыг даахгүй сөхөрч байлаа. Гэхдээ Иван Калита Алтан Орд руу цуглуулсан татвараа илгээхийн хамт өөрийнхөө сан хөмрөгийг огт мартаагүй аж. Бусад ванлигуудаас цуглуулсан татварын нэлээд хэсгийг Москвад үлдээдэг байв. Энэ нь Москва эдийн засгийн хувьд бэхжих, хожим улс төрийн нөлөөгөө өсгөх явдлыг нөхцөлдүүлж өгчээ.          

 

 

 

Оросын хүн амын янз бүрийн давхрааны дунд Москвад хэдий хэрийн татвар төлөх талаар ширүүн маргаан олонтаа гарах болов. Энэ асуудлын ихэнхийг хүмүүс бие даан шийдэж чадахгүй байсан юм. Иймээс оросын ванлиг, хотуудаас Москва руу “гуйн аргадагч” (хуучны орос хэлэнд “челобитчики” гэнэ) олноор нь илгээх болжээ.

 

Түүхэн судруудад өгүүлснээр гуйн аргадагч нар авч буй татварын хэмжээг багасгахыг нулимс дуслуулан гуйж, “шударга ёсыг” сэргээхийг хүсч Калитат өвдөг сөгддөг байжээ.    

Эндээс “Москва нулимсанд итгэдэггүй” гэсэн хэллэг үүсчээ. Учир нь ямар ч хүсэлт, гуйлт, нулимс дуслуулсан гомдол Москвагийн их ванд огтхон ч нөлөөлдөггүй байв. Калита ван ард түмний ямар ч дургүйцлийг хатуу ширүүнээр таслан зогсоодог байв. Ял шийтгэлийг бусдад нь сургамж болгох зорилгоор олон хүн цугласан газруудад гүйцэтгэдэг байжээ.         

Оросын нэрт түүхч Руслан Скрынников нэгэн бүтээлдээ гуйн аргадагч нарыг яаж шийтгэдгийг тодорхой бичсэн байдаг. Гуйн аргадагч нарыг буцалсан дарсанд чанаж, үс, сахлыг нь лаагаар хуйхалж, хувцсыг нь тайлж, хөлдүү газар хэвтүүлдэг байв. Өөрөөр хэлбэл гуйн аргадагч нарын хувь заяа дэндүү өрөвдөлтэй байжээ.    

Үнэндээ бол түүхч Скрынников Догшин Иваны үеийг ингэж дүрсэлсэн юм. Гэхдээ Иван Калита вангийн үед улс төрийн өрсөлдөгч, бусад дургүйцэгч нарыг яллан шийтгэх явдал Оросын анхны ханы үеийнхээс онцын ялгаатай байх нь юу бол…  

Калита 1340 он хүртэл хаанчилсан. Дараа нь тэр Ананий нэрээр санваартан болж, хэдхэн долоо хоногийн дараа нас барсан юм. Тэрээр хаанчлах бүх үеийнхээ туршид асар их баялаг хуримтлуулсан бөгөөд энэ нь хоч болон үлдсэн. Эртний орос хэлэнд их мөнгөтэй түрийвчийг “калита” буюу талийгаач их вангийн нэрээр нэрлэдэг. Калита бусад ванлигуудаас цуглуулсан мөнгөө Москвагийн ванлигт шинэ газар нутаг, эзэмшил худалдан авахад зарцуулж байжээ.       

Их вангийн авсан эдгээр арга хэмжээг цагаатгаж болох уу ? Хэлэхэд хүндрэлтэй. Нэг талаасаа, Москва өөрийнхөө цэцэглэн мандалтын төлөө оросын бусад ванлигуудыг үнэн хэрэгтээ дээрэмдэж байсан. Нөгөө талаасаа Иван Калитагийн ачаар Орос орон монголчуудын довтолгооноос 40 жил сэргийлж чадсан.

Энэ бүхэн нь Москвагийн ванлиг эрс бэхжихэд их тус нэмэр болсон ба их вангийн ойрын залгамжлагчид Алтан Ордтой тулалдах дуудлага өгөхөд хүргэжээ…

 

Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.

Эх сурвалж: http://ganaa.mn блог 

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?

2021 оны 10 дугаар сарын 21.

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419