Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 2153 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 1147 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 1006 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 17 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1518 болов.
Сүүлийн 24 цагт 6586 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 18717 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- хөнгөн 9241
- хүндэвтэр 6920
- хүнд 1197
- нэн хүнд 359