ОХУ Европт нийлүүлэх байгалийн хийн экспортоо нэмэгдүүлэхгүй
ОХУ Европт нийлүүлэх байгалийн хийн экспортоо нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.
“Gazprom” компанийн экспорт аравдугаар сарын эхний хоёр долоо хоногт буурч, 2014 оноос хойших доод түвшинд хүрсэн байна. Учир нь дотоодын зах зээлд нь эрэлт эрс нэмэгдээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Европт нийлүүлэх байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдээд байв.
Хүйтний улирал эхэлж байгаатай зэрэгцээд Европт байгалийн хийн нөөц 10 гаруй жилийн доод түвшинд хүрч буураад байгаа юм.
Нью-Йоркийн Таваарын биржид байгалийн хийн фьючерс үнэ 7.8 хувиар буурч, 4.98 ам.доллар болоод байна.