Умард Солонгос баллистик пуужинг амжилттай туршсанаа мэдэгдлээ
Умард Солонгос улс шумбагч онгоцноос хөөргөдөг баллистик пуужинг амжилттай туршсан гэдгээ мэдэгдлээ.
Тус улсын "KCNA" мэдээллийн агентлаг "удирдлагын дэвшилтэт технологитой уг пуужинг 2016 онд туршсантай ижил онгоцноос хөөргөсөн" гэж мэдээлэв.
Мэдээлэлд удирдагч Ким Жон Уныг дурдаагүй бөгөөд туршилтыг Японы тэнгист хийсэн байна.
Умард Солонгос сүүлийн үед баллистик пуужингаас гадна хайперсоник болон алсын тусгалтай пуужингууд туршиж буй.
Эдгээр туршилтын зарим нь олон улсын хоригийг зөрчсөн гэж BBC мэдээллээ.