УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлыг бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Н.Ганибалд хариуцуулах шийдвэр гаргажээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбатын хувьд бүлгийн өнөөдрийн хуралдаанд оролцоогүй байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ, Д.Ганбат бүлгийн нэрийг барьж эрх баригчидтай наймаа хийдэг. Бүлгийн хуралдааны шийдвэрийг худал хуурмагаар танилцуулдаг явдал олон удаа давтагдсан. Эрх баригчдын зарим хэсэгтэй тодруулбал Г.Занданшатартай эвсэх замаар бүлгийн гишүүдийн гарын үсгийг наймаалж нийгэмд буруу ойлголт түгээж байна. Манай бүлгийн дарга Г.Занданшатар хоёр хоорондоо холбоотой гэлээ.