Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт хоёр удаа ачаа тээвэрлэлт хийлгэхээр болжээ
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын ӨМӨЗО-д томилолтоор ажиллах үеэрээ Өлзий, Сэхээ боомтын үйл ажиллагаатай танилцсан байна. Мөн үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх тээврийн автомашины жолоочийн өгсөн нэг удаагийн шинжилгээг үндэслэн өдөрт хоёр удаа тээвэр хийлгэхээр тохиролцжээ. Улмаас эхний ээлжид туршилт хийн амжилттай болсон нөхцөлд Ганцмод боомтод нэг өдөрт шинжилгээ өгөх монгол жолоочийн тоог 280-аас 360-д хүргэх, улмаар өдөрт нүүрс тээвэрлэх автомашины тоог 700 хүргэх боломж бүрдэх аж.
Элчин сайд Т.Бадрал Шивээхүрэн-Сэхээ боомт нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал гэдгийг онцолж, нэг өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 400 хүргэх зорилт дэвшүүлэхийг санал болгожээ.
Альшаа аймгийн дэд дарга Цэцэн, Монгол Улстай хийж буй худалдааны эргэлт, барааны төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлж, тус аймгаас Монгол Улсын Баянхонгор аймагт 728 мянган юанийн буцалтгүй тусламж үзүүлж буйгаа мэдэгдсэн байна.