"Цэргийн ангид болсон зодоон цохионтой холбоотой асуудлыг хуулийн байгууллага шийдээд явж байгаа" гэв

2021-10-18, 18:00 Цаг үе 660 0
"Цэргийн ангид болсон зодоон цохионтой холбоотой асуудлыг хуулийн байгууллага шийдээд явж байгаа" гэв

Нийслэлийн хэмжээнд 2021 оны цэрэг татлагын ажлыг зохион байгуулах цэрэг татлагын товчооны нэгдсэн хурал боллоо.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Цэргийн алба хаахаар явсан залуус зодуулах, улмаар амь насаа алдах тохиолдол гардаг. Үүнд хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж цэргийн насны залуус цэргийн албыг хаах ёстой. Ингэхдээ зөвхөн дуудах хуудас авсан иргэд Цэрэг татлагын товчоогоор орох үүрэгтэй.

Уг товчоогоор үзлэгт орох нь залууст ч давуу талтай. Учир нь тэр бүр хүмүүс хамрагдаад байдаггүй эрүүл мэндийн бүх төрлийн үзлэгийг хийлгэж, биеэ эрүүл эсэхийг мэдэх боломжтой.

Хэрэв үзлэгээр бие нь эрүүлжиж болох өвчинтэй байвал дараагийн ээлжийн цэрэг татах хүртэл хугацаанд дүүргийнхээ болон Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад орж, өвчнөө эмчлүүлэх боломж бий.

Жил бүр гаргадаг судалгааг үзвэл, цэргийн насны залуусын өвчлөлийн байдал харьцангуй буурч байгаа.

Харин зодоонтой холбоотой асуудлууд 2021 оны хавар давтагдсан.Үүнд Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга тушаал заавраа гаргаад тодорхой ажлын хэсэг гарч ажилласан. Тийм асуудал дахин давтагдахгүй байх тал дээр бид анхаарч байна.

-Цэргийн насны залуусын хамрагдалт хэр байна вэ?

-Зарлан дуудах хуудас тараалтын хувь өндөр гэх мэдээллийг дүүргүүдээс авсан. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтдээ 20,000 гаруй зарлан дуудах хуудас тараагдсан байна.

-Цэрэг зодуулсан, амь насаар хохирсон тохиолдлууд гарсан. Ийм тохиолдолд дээд алба хаагчид нь ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ?

-Ийм асуудалд ЗХЖШ, БХЯ-наас томилогдсон ажлын хэсэг ажилласан. Зодоон цохионтой холбоотой асуудлыг хуулийн байгууллага шийдээд явж байгаа.

-Цэргийн зарлан авсан ч COVID-19 халдвараар өвчилсөн бол ямар арга хэмжээ авах вэ?

-Цэргийн албаны тухай хуулийн зарим заалтуудын хүрээнд хүндэтгэн үзэх шалтгаанаар цэрэг таталгаас чөлөөлдөг.

Хэрвээ тухайн иргэн аль нэг шинжилгээний цэгт өгсөн шинжилгээгээр халдвар авсан гэдэг нь батлагдсан тохиолдолд мэдээж цэргийн албаны татлагаар оруулахгүй.

-Хугацаат цэргийн албыг 1.6-2 жил болгон гэсэн мэдээлэл гарлаа. Үүнд тайлбар өгөхгүй юу. Хоёр жил болгосноор ямар ач холбогдолтой юм бэ?

-Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар цэргийн алба хаах үүрэг хүлээсэн. Сүүлийн жилүүдэд цэрэгт явах хүмүүсийн тоо нэмэгдсэн.

Их, дээд сургууль төгссөн хүмүүс ч цэргийн албыг өөрийн хүсэлтээр хаадаг болсон. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой. Учир нь тус хуулиар Төрийн албанд ажиллахын тулд цэргийн алба хаасан байх шаардлагатай байдаг.

Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагаас ямар нэг байдлаар оргон зайлбал Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх хуулийн заалт бий.

-Цэргийн ангиуд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлж байна вэ?

-Бид Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан зөвлөмжийн хүрээнд халдвар хамгааллын үүргээ биелүүлэн ажиллаж байна. Мөн бүх талын эрсдэлээс хамгаалж, цэргийн албаны татлагыг зохион байгуулж байна.

-Танил талаа ашиглаж эмчийн бичиг хуурамчаар үйлддэг асуудал байдаг. Үүнд хэрхэн хяналт тавьж байгаа бол?

-Та бүхэн бусдын дам ярианаас л ийм зүйл сонссон байх. Түүнээс биш яг цэрэг татлагын байраар олон төрлийн эмч нар бүгд үзэж, хамгийн сүүлд ерөнхий эмч дүгнэлт гаргадаг. 2-3 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр орсны дараа цэргийн албанд татагддаг. Тиймээс дээрх асуудал үүнд гардаггүй гэж бодож байна.

-Оюутан цэрэг хөтөлбөр явагдахгүй байгаа юу?

-Цар тахлын халдварын нөхцөл байдлын улмаас 2021 онд оюутан цэрэг хөтөлбөр явагдаагүй. Учир нь оюутнуудыг нэг дор байрлуулж, нэгдсэн журмаар сургалт явуулдаг учраас халдвар хамгааллын дэглэмийг зөрчинө. Тиймээс Засгийн газар Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжих эсэхийг шийднэ.

-Оюутнууд сургуулиасаа бичиг авчраад цэрэгт татагдах хугацаагаа хойшлуулж болно гэсэн үг үү?

-Цэргийн албаны тухай хуульд оюутныг цэрэг татлагаас чөлөөлнө гэсэн заалт байхгүй. Тиймээс оюутнууд сургуулийн тодорхойлолт ч юм уу өөрсдийгөө боломжийнхоо хэрээр тодорхойлох бичиг баримтыг авчраад цэрэг татлагын байраар очиж, үзлэгт орно л гэсэн.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419