Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүнг албан ёсоор танилцууллаа.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран: глөө СЕХ хуралдаж УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнг нэгтгэж, тус тойргоос хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр батламжилж үнэмлэхийг нь өгөх тогтоолын төслийг баталлаа.
- Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ц.Идэрбат нийт сонгогчдын 73.3 хувийн санал буюу 17264 сонгогчийн санал
- Харин СХД-ийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Э.Батшугар нийт сонгогчийн 51.2 хувийн санал буюу 28537 сонгогчийн санал авч УИХ-ийн гишүүнээр сонгогдож байна.