Б.Батзаяа: Монгол Улсад дээрэлхлээс урьдчилан сэргийлэх сарыг анх удаа тэмдэглэн өнгөрүүлж байна

2021-10-18, 09:42 Цаг үе 497 0
Б.Батзаяа: Монгол Улсад дээрэлхлээс урьдчилан сэргийлэх сарыг анх удаа тэмдэглэн өнгөрүүлж байна

Дэлхий нийтэд аравдугаар сарыг дээрэлхлээс урьдчилан сэргийлэх сар болгон тэмдэглэдэг. Энэ жил манай улсад анх удаа тэмдэглэж байна. Энэхүү сарын хүрээнд “Сургуулийн болон цахим орчин дахь дээрэлхэл ба сэтгэл зүй” хэмээх цахим сургалт, мэдээллийн аяныг зохион байгуулж байгаа Үе тэнгийн дээрэлхлийн сургагч багш, хүүхэд хамгааллын мэргэжилтэн, “Оюунлаг монгол хүн” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Батзаяатай ярилцлаа.

 

-Яагаад 10-р сарыг дээрэлхлээс урьдчилан сэргийлэх сар болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон бэ? Энэ сарын хүрээнд ямар төрлийн ажлыг зохион байгуулж байна вэ?

 

-Анх 2006 онд Америкийн Нэгдсэн Улсад анх 10-р сарыг дээрэлхэлд анхаарлаа хандуулах, үүнээс урьдчилан сэргийлэх, олны мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор тэмдэглэн өнгөрүүлж байснаас хойш бусад улс орнууд мөн тэмдэглэн өнгөрүүлэх болсон. Манай улс энэхүү тэмдэглэлт сарыг Австралийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр анх удаа энэ жил тэмдэглэн өнгөрүүлж байна. Үүний хүрээнд хэд хэдэн ажлыг зохион байгуулагдаж байна.  

Бид 10 сарын 4-9  хооронд сурагч, эцэг эх, асран хамгаалагч, багш, сургуулийн ажилтнуудад зориулсан “Сургуулийн болон цахим орчин дахь дээрэлхэл ба сэтгэл зүй” cэдэвт 6 удаагийн цахим сургалтад Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн нийт 200 гаруй сурагчид, 130 гаруй эцэг эх, асран хамгаалагч, багш, сургуулийн ажилтнууд хамрагдлаа.

 

сонин mn

 

Мөн энэ талын мэдээлэл олгохуйц контент ховор байдаг тул зөвлөгөө мэдээлэл, уриалга бүхий мэдээллийн Би CyberCool аянг эхлүүлээд явж байна. Аяны хүрээнд хийгдэж байгаа контентуудаар дамжуулан өсвөр насныхан болон бусад нийгмийн сүлжээ хэрэглэгчдэд хэрхэн цахим ёс зүйтэй иргэн байх вэ, дээрэлхэл гэж юу болох, хэрхэн тухайн хүний сэтгэл зүйд нөлөөлдөг болох, дээрэлхүүлсэн хүний сэтгэл зүй ямар байдаг талаар ойлгуулахыг хичээх юм.

Мөн аяны хүрээнд 2021.10.21-ний өдрийг CyberKind Day буюу цахим орчинд элдэг байх өдөр буюу манай дээрэлхлээс урьдчилан сэргийлэх сард нэгдэн дуу хоолойгоо өдөр болгож байгаа юм.

 

10-р сарын 21-нд та дараах байдлаар бидэнтэй нэгдэх боломжтой.

 

1. Ямар ч хамаагүй хөх өнгийн хувцас өмсөн зургаа авхуулаад #БиCyberCool #CyberKindDay хаштагуудыг ашиглан өөрийн цахим хуудсанд нийтлэх. Манай Би CyberCool Фэйсбүүк хуудас руу илгээсэн ч болно. Бид пэйж дээрээ нийтлэх болно.

 

сонин mn

 

2. Манайх амлалт бэлдсэн байгаа. Түүнийг манай пэйжээс татаж аваад эсвэл шэйрлээд мөн дээрх 2 хаштагийг ашиглан өөрийн цахим хуудаст нийтлэх.

 

сонин mn

 

3. Хэрэв та хүүхэд байхдаа, сургууль, ажил, гэртээ хэн нэгийг дээрэлхэж гомдоож байсан бол манай аянаар дамжуулан уучлал гуйх боломжийг олгож байгаа юм. Та заавал өөрийн фэйсбүүк дээр постлох албагүй бөгөөд тухайн хүн рүүгээ ярьж, мэссэж, чат бичих

 

сонин mn

 

4. Өөрийн дээрэлхэлд өртөж байсан тухайгаа бидэнтэй хуваалцаж сэтгэлийн гүнд гомдсон тэр гомдлоо тайлах боломжтой. Та заавал хэн гэдгийг нь хэлэх албагүй ч хэзээ, яаж гомдоож байсан талаар хуваалцаж болно.

 

-Сургалтыг ямар багш нар явуулж байгаа вэ?

 

-Манай байгууллага Дээрэлхлээс урьдчилан сэргийлэх олон улсын нийгэмлэгийн гишүүн байгууллага. Энэ аяны хүрээнд мөн дээрх байгууллагын гишүүн байгууллагуудаас туршлага судлах, зөвлөгөө авах байдлаар хамтран ажиллаж байна.

Сургалтын миний бие болон манай сэтгэл зүйч Б.Алтанцэцэг бид 2 удирдан явуулж байна. Миний хувьд би өөрөө хүүхэд хамгааллаар мэргэжсэн хүн. Энэ чиглэлээр сүүлийн 5 жил суралцаж, судалж, сургалт хийж байна. Олон улсын хурал, уулзалтад оролцох, дээр дурдсан нийгэмлэгээс зохион байгуулсан хурал, сургалт, уулзалтад оролцож тэднээс суралцсан зүйлсээ Монголдоо хэрэгжүүлэхээр зорьж байна. Манай сэтгэл зүйч багшийн хувьд өмнө нь Монголд хүүхдийн сэтгэл зүйчээр ажиллаж байсан. Энэ оны 9-р сард Их Британийн засгийн газрын тэтгэлгээр Английн Ноттинхам Трэнт их сургуулийн Хүүхдийн сэтгэл зүйн магистрт суралцаад төгсөж ирээд МУИС-д багшилж байгаа мундаг сэтгэл зүйч бий.

 

-Дээрэлхэл гэж юу вэ? Яагаад би үүнийг тоохгүй орхиж болохгүй вэ?  

 

-Яг тогтсон нэг тодорхойлолт байдаггүй л дээ. Гэхдээ “Нэг эсвэл хэсэг бүлэг хүүхэд, залуус өөрөөсөө сул дорой нэгнийг байнга, (эсвэл цаашид байнга давтагдах магадлалтай) санаатайгаар түрэмгийлэх хүсэмгүй зан, үйлийг буллинг буюу дээрэлхэл гэнэ” томьёолсон байдаг. Учир нь доорх гурван шинжийг агуулсан бол буллинг буюу дээрэлхэл гэж үзэж болдог.

 

Санаатайгаар хохироох, гэмтээх сэдэлтэй

Давтамжтай (эсвэл цаашид давтагдах магадлалтай)

Хүчний тэнцвэргүй (Хүч гэдэгт биеийн болон нийгэм, эдийн засгийн гэх мэт бусад хүчин зүйлүүд хамаарна.)

Төрлөөр нь доорх байдлаар дөрөв ангилдаг. Үүнд:

 

Бие махбодын (Цохих, зодох, түлхэх, дэгээдэх, нулимах, эд зүйлийг нь хулгайлах, эвдэх гэх мэт)

Аман (Нэр хоч өгөх, шоолох, айлган сүрдүүлэх гэх мэт)

Харицааны буюу олон нийт дэх (Албаар найзлахгүй байх, олон нийтийн ажлаас орхигдуулах, худал цуу яриа тараах, гадуурхах гэх мэт )

Цахим (Ангийн группэд оруулахгүй байх, зураг, пост доор нь байнга шоолж, доромжилж коммент бичих, санаандгүй байхад нь зураг дарж мим хийх гэх мэт)

Цахим төхөөрөмж эсвэл нийтийн сүлжээ ашиглан и-мэйл, гар утас, мэссэж, вэб сайтаар хэн нэгнийг санаатайгаар, давтамжтайгаар гадуурхах, нэр хүндэд нь халдах, айлгах, доромжлох зэргийг цахим дээрэлхэл гэдэг.  

Цахим хэрэгсэл, нийтийн сүлжээ дэлхий ертөнцтэй холбох гүүр хэдий ч үүнийг бусдыг гүтгэх, нэр хүндэд халдах, худал мэдээ тараах, залилах гэх мэт гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл болгох ашиглаж байгаа нь дэлхийн улс орнуудын тулгамдсан асуудлын нэг болоод байна.

 

 

Бид ч энэ зүйлээс хүүхдүүдээ хамгаалах, тэднийг хариуцлагатай, соёлтой хэрэглээтэй цахим иргэд болгон төлөвшүүлэх шаардлагатай байна.

 

 

-Дээрэлхэлд ямар ямар оролцогч талууд байдаг вэ? Дээрэлхүүлж байгаа хүүхэд л сэтгэл санааны дарамтад орж хохирч байдаг уу?

 

-Дээрэлхэлд дээрэлхэл үйлдэж байгаа хүүхэд, дээрэлхэлд өртөж байгаа хүүхэд, гэрч хүүхэд гэсэн ерөнхийдөө 3 оролцогч тал байдаг гэж үздэг. Гэрч хүүхдүүдийг дотор нь дэвэргэгч, ажиглагч, аврагч гэх зэргээр оролцооны байдлаар нь мөн ангилдаг.

 

 

Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд дээрэлхэл үйлдэж байгаа, өртөж байгаа, бүр түүнийг харж байгаа хүүхдүүд хүртэл сэтгэл зүйн хувьд гэмтэж байдаг.

 

 

 

Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар гэрч хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд дээрэлхэл үйлдсэн болон дээрэлхэлд өртсөн хүүхдүүдээс илүү эрсдэлд ордог болох нь батлагдсан байна. Хэдий дээрэлхэл үйлдээгүй, өртөөгүй боловч дээрэлхүүлж байсан хүүхдэд туслах ёстой байсан гэдэг буруутай мэт бодол нь илүү сэтгэлийн дарамтад оруулдаг гэнэ.

Тэгэхээр манай хүүхэд дээрэлхэж эсвэл дээрэлхүүлдэггүй гээд тоохгүй орхиж болохгүй нь байна. Гэр бүл, анги, хамт олон, сургуулиараа үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

 

-Энэ сарыг тэмдэглэдэг болсноор нийгэмд ямар өөрчлөлт гарна гэж харж байна вэ?

 

-Манай төрийн бус байгууллага байгуулагдаад таван жил болж байна. Өнгөрсөн хугацаанд би дээрэлхлийн талаар өөрийн сайн дураар олон сургалт зохион байгуулж байлаа. Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногийн нэгдэх өдрийг дээрэлхлийн эсрэг өдөр гэж олон улсад тэмдэглэдэг. Үе тэнгийн дээрэлхэл нь сүүлийн үед цахим орчинд ч ихээхэн түгэх болсон. Томчууд гэлтгүй сурагч өсвөр насныхан цахим орчинд ихэнх цагийг өнгөрүүлж байна. Тиймээс бид энэ жил цахим дээрэлхэлд голчлон анхаарч байгаа юм. Мэдээллийн аян ялангуяа сургалтын дараа маш олон сургууль, эцэг эхчүүд холбогдож сургалт авах, бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Бид мөн энэ төслийн хүрээнд сургуулийн дээрэлхлийн эсрэг, үүнийг зохицуулах жишиг журам боловсруулж турших ажлыг хийнэ. Мөн монгол хэл дээр дээрэлхлийн талаар мэдээ, мэдээлэл авах суваг их бага. Ихэвчлэн англи хэл дээр байдаг. Тиймээс бид энэ чиглэлээр цаашид гүнзгийрүүлэн судлах оюутнууд, ирээдүйн сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд болон олон нийтэд зориулсан мэдээлэл, зөвлөгөө бүхий вэбсайт хийх юм. Энэ ондоо багтаж бэлэн болно. Эдгээр сургалт, мэдээллийн аян, жишиг журам, вэбсайт зэрэг ажлын үр дүнд олон нийт хүүхэд, өсвөр үеийнхэн, тэдний эцэг эх, багш нар энэ асуудалд илүү анхаарлаа хандуулна гэж найдаж байгаа. Мөн цаашлаад энэ талын хичээлийг иргэний боловсрол, ёс зүй зэрэг хичээлийн агуулдаг нэмж оруулах, бүх сургуулиуд дээрэлхлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үйлдэгдсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар тодорхой баримт бичигтэй байх шаардлага байгааг сургалтын үед сургалтын үеэр багш, эцэг эхчүүдийн яриа баталж байлаа тул энэ чиглэлээр яам, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна.

 

-Энэ жилийн сэдэв нь цахим дээрэлхэл гэсэн энэ талаар ярья.

 

-Тийм. Энэ жил Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор цахим хэрэглээ ихэссэн. Үүнийгээ дагаад хүүхдүүд цахим дээрэлхэл, үзэн ядалтад өртөх нь 70 хувиар өссөн гэсэн судалгаа байна. Ер нь хүүхэд дэлгэцийн ард хэр их хугацаа өнгөрөөнө, тэр хэмжээгээрээ л цахим дээрэлхэлд өртөх магадлал нь ихсэж байна л гэсэн үг.

Манай сэтгэл зүйч Б.Алтанцэцэг магистрын ажлаа хамгаалахдаа өсвөр насны хүүхдүүдийн дундах цахим дээрэлхлийн сэдвээр хамгаалсан. Үүний хүрээнд 800 орчим хүүхдийн дунд хийсэн судалгаагаар сүүлийн 12 сарын хугацаанд 2 хүүхэд тутмын 1 их бага хэмжээгээр цахим дээрэлхэлд өртсөн бол 4 хүүхэд тутмын нэг нь ямар нэг байдлаар цахим дээрэлхэл үйлдсэн гэдэг тоо гарсан. Энэ бол олон улстай харьцуулахад маш өндөр тоо. Хүүхдүүд, аав ээжүүд, багш сургуулийн ажилтнуудад энэ талын мэдлэг, мэдээллийг олгох шаардлагатай байна.

 

-Ер нь яагаад дээрэлхэл үйлддэг юм бол?

 

-Хүүхдүүд яагаад дээрэлхэл үйлддэг нь олон шалтгаантай.

Заримдаа дээрэлхэл үйлдээд найзыгаа гомдоогоод байгаа гэдгээ мэдэхгүй байж болно. Эсвэл гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртдөг, хараа хяналт муу, хайр халамж, анхаарлаар дутсан хүүхдүүд мөн дээрэлхэл үйлдэж тухайн сэтгэл зүйн хэрэгцээгээ хангаж байдаг. Ямар ч хүнд тодорхой хэмжээний бусдын анхаарал халамжид байх хэрэгцээ байгаа тэгтэл түүнийгээ гэр бүл, аав ээжээсээ авч чадахгүй болохоороо үе тэнгийнхэн, насаар бага хүүхдүүдийг дээрэлхэж тэр анхаарал, халамж, хүндлэлийн хэрэгцээгээ нөхөж авдаг гэх юм уу. Маш олон шалтгаан байдаг. Тиймээс дээрэлхэл үйлдээд байгаа хүүхдийг харааж зүхэхээсээ өмнө яагаад энэ хүүхэд ийм зүйл хийх болов гэдэг суурь шалтгаан, сэтгэл зүйн талаас нь нэг бодоод үзэх хэрэгтэй байгаа юм.

 

Нөгөө талаас дээрэлхэлд өртөж байгаа хүүхдүүдийн хувьд яг ийм хүүхэд дээрэлхэлд өртөнө гэсэн зүйл байдаггүй. Хөөрхөн болохоор, хөөрхөн биш болохоор, онц сурдаг учраас, муу сурдаг учраас гэх мэт таны хүүхэд ямар ч шалтгаанаар дээрэлхүүлж болно. Нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй нь дээрэлхэл үйлдээд байгаа хүүхэд бас дандаа дээрэлхээд, дээрэлхүүлээд байгаа хүүхэд бас дандаа дээрэлхүүлээд байдаггүй. Олон улсад бол bully-victim буюу өөрөө дээрэлхүүлдэг бас бусдыг дээрэлхдэг хүүхдүүд ч бий. Энэ бол маш нарийн төлөвлөгөө, шат дараатай арга хэмжээ авах ёстой асуудал.

 

 

Тиймээс сургууль бүр дээр хэрхэн зохицуулах, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх тухай тусгасан дагаж мөрдөх дүрэм, журам зайлшгүй байх шаардлагатай байгаа юм. Шууд барьж аваад шийтгэх, буруу арга хэмжээ авбал хүүхдийн ирээдүйд муу үр дагавартай.

 

 

 

-Энэ төрлийн мэдлэг мэдээлэл манай сурагч, эцэг эхчүүдийн дунд хэр байгаа вэ?

 

-Ер нь бидний хувьд дээрэлхлийн тухай ойлголт маш сул. Манай эцэг эхчүүд үүнийг нэг их тоодоггүй. Энэ бол үеийн хүүхдүүд нэгнийгээ шоглож байгаа, сургууль дээр байдаг л жирийн үзэгдэл гэж хүлээн авдаг. Бидний үед байсан харин ч сэтгэлийн хат суулгадаг, тэвчээртэй, чанга хүн болгодог гэсэн буруу ойлголттой байдаг. Гэтэл ангидаа атаман буюу дээрэлхэл үйлддэг байсан хүүхдүүдэд том болсон хэр нь гомдож, ангийн уулзалтад дуудахгүй, дургүй байх зэрэг маш олон тохиолдлуудыг харж байлаа. Энэ нь дээрэлхлийн тэр муу дурсамж тэр хүний сэтгэлд хар толбо үлдээсэн, сэтгэл зүйг нь гэмтээсэн байна гэдгийг харуулж байгаа юм. Мөн таны үед интернэт, нийгмийн сүлжээ гэж байсан уу? Та улс даяараа шоолуулж байсан уу? Гээд бодоод үзвэл арай өөр бодол төрөх болов уу.   

 

Дээрэлхлийг вирустэй харьцуулан тайлбарлах гээд гэж үзье л дээ.

 

Вирус хүний дархлааны систем рүү дайрдаг шиг дээрэлхэл яг таны хүүхдийн өөртөө итгэх итгэл рүү дайрч түүнийг бага багаар дарангуйлсаар эцэст нь үгүй хийх чадалтай. Вирусийн халдвар авч хэсэг хугацаанд бие тань өвддөг гэхдээ таны хүүхэд дархлаа сайтай бас эм тариа хэрэглэснээр вирусийг устгаж эргээд хэвийн байдалдаа ордог. Яг тэр шиг таны хүүхэд дээрэлхэлд өртсөн ч түүнийгээ тантай, хэн нэгэн итгэлтэй хүнтэй ярилцаж үүнийг даван туулах гарцыг олсноор дээрэлхлийг ялан дийлдэг. Тэгэхээр та болон тэр итгэлтэй ярилцагч нь яг л тэр эм тариа нь гэсэн үг юм. Хэрэв вирус авснаа мэдэхгүй эмчлүүлэхгүй яваад байвал нэг л өдөр хорт хавдар үүсэж таны дархлааны системийг дарангуйлж та үлдсэн насандаа хорт хавдар тээн амьдрах эсвэл үүнээс болж амь насаа алдана. Дээрэлхэл ч мөн адил. Дээрэлхүүлээд яваад л байвал нэг л өдөр таны хүүхдийн өөртөө итгэх итгэлийг дээрэлхлийн вирус аль хэдийн дарангуйлсан байх ба энэ вирусийг үлдсэн насандаа тээж амьдрахад хүрсэн байдаг. Энэ нь тухайн хүүхдийн ирээдүйн ажил мэргэжил, гэр бүл төлөвлөлт, үр хүүхдийнх нь амьдралд муугаар нөлөөлдөг байна. Яг л эдгэршгүй өвчтэй хүний ирээдүйн төлөвлөгөө өвчнөөр нь хязгаарлагддаг шиг.

 

Цаашлаад дээрэлхэл аль хэдийн таны хүүхдийн сэтгэл зүйг дарангуйлсан, хүчтэй гэмтээсэн бол амь насаа алдах ч аюул бий. Бид вирусийн эсрэг вакцин тариулснаар тухайн өвчнийг хөнгөхөн тусаад эдгэх бүр тусдаг ч үгүй. Яг үүн шиг хүүхдийнхээ сэтгэл зүйг дархлаажуулъя гэвэл хүүхдүүдээ илүү мэдээлэлжүүлж, өдөр бүр хүүхдүүдтэйгээ тухайн өдөр юу хийсэн, ямар сонин содон зүйл, ямар асуудал тохиолдсон зэргээр ярилцаж, хүсэл сонирхлыг нь хүндэтгэн дэмжиж, сайн сонсогч нь байж тэдний хувьд итгэлтэй нэгэн гэдгээ батлан харуулснаар хүүхдүүдээ нийгмийн зүгээс ирэх муу муухай зүйлийн эсрэг вакцинжуулалтад хамрууллаа л гэсэн үг. Хүүхдийнхээ итгэлтэй хүн нь байна гэдэг, ямар нэг шийдэж чадахгүй зүйл тохиолдоход хамгийн түрүүнд танаас тусламж хүснэ гэдэг эцэг эх болсон бидний хувьд өөрөөрөө бахархмаар сайхан мэдрэмж байдаг шүү дээ.

 

-Цахим орчин дахь дээрэлхлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 

-Бид цахим орчинд аливаа зүйлийг нийтлэхдээ “Үүрд үлдэнэ” гэдгийг санаж байх хэрэгтэй. Сургуулийн орчинд биеэр үйлдэгддэг байсан дээрэлхэл цахим орчинд шилжиж байна.  Цахим дээрэлхэл гэхээр тухайн хүүхдийг ангийн группээс хасах, эсвэл тусдаа бүлэг үүсгэн тухайн хүүхдийг муулах зэрэг үзэгдлийг авч үзэж болно. Цахим орчинд нийтэлсэн зүйл бүр чамаас хамааралгүй үүрд үлдэх болно. Чи хэдийгээр тухайн бичлэг зургийг устгасан ч өөр хэн нэгний утсанд хадгалагдан үлдсэн байх магадлалтай. Бид “Digital Etiquette” буюу “цахим ёс зүй”, цахим соёлтой иргэдийг бэлтгэх ёстой юм байна гэдгийг сургалтаасаа харж байна.

 

Нийтийн сүлжээ, технологийг ашиглан бусдын өмнө ил гарахгүйгээр өөрийн хийхийг, хэлэхийг хүссэн зүйлийг хэлж болдог мөн чанар нь олон хүнийг яг амьдрал дээрээ биеэр, нүүр тулаад хийдэггүй, хэлдэггүй зүйлсийг хийхэд зоригжуулдаг. Гэтэл цахим харилцаа нь яг л амьдрал дээрх шиг дүрмүүдийн дагуу явагдах ёстой байдаг. Цахим ёс зүй гэдэгт дэлгэцийн ард суугаад цахим орчинд харилцахдаа ёс зүйтэй, боловсон байхыг хэлэхээс гадна хэзээ, хаана, ямар үед утас, төхөөрөмжүүдээ хэрэглэхийг багтаан ойлгодог.

 

Саяхны нэгэн бодит жишээ дурдахад Солонгосын алдартай жүжигчид, Кпоп одууд, шигшээ багийн ихэр хоёр алдартай тамирчид арван жилдээ их сургуульдаа үе тэнгийнхнээ дээрэлхдэг байсан нь илэрч маш том асуудалд орсон. Киноны гэрээгээ алдсан. Шигшээ багаасаа хөөгдсөн. Тиймээс хүүхдүүдээ том болоод ийм байдалд хүргэхгүй байх үүднээс эцэг эхчүүд бид маш сайн анхаарах хэрэгтэй байна. Фэйсбүүкт “Билгүүнийг үзэн ядагчдын групп”, Тик ток залуучуудыг үзэн яддаг групп гээд олон мянган дагагчтай группүүд байна. Тэгэхээр монголын минь ирээдүй болсон залуус дүү нарт минь ч ийм аюул ойрхон байгаа учраас цахим ёс зүйтэй байж, эерэг зүйлийг түгээдэг байгаарай гэж хэлмээр байна.

 

-Дээрэлхэлд өртөж буй хүүхдүүдийн хувьд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

 

-Дээрэлхэл бол цэцэрлэгийн наснаас л эхэлдэг. Дунд ангид ороход дээрэлхлийн оргил үе болдог. Дээрэлхэлд өртөж байгаа мөн түүнийг хөндлөнгөөс харсан гэрч хүүхдүүдийн хувьд хичээлдээ явах дургүй болно, нойр хоолны дэглэм өөрчлөгдөнө, сургуулийн ажлаас зугтаадаг, сурлага муудна, хичээлээ тасалдаг болж, уур уцаартай болно, хорт зуршилтай болно гэх зэрэг олон шинж тэмдэг илэрнэ. Гэрч хүүхдүүдийн хувьд өөрийгөө яг тийм дээрэлхэлд өртчих вий. Мөн дээрэлхүүлсэн хүүхдэд туслаагүй гэсэн өөрийгөө буруутган сэтгэл зүйн дарамтад орсноор дээрх шинжүүд илэрч болно. Дээрэлхэл үйлдэж байгаа болон өртөж байгаа хүүхдүүдийн хувьд зан ааш нь өөрчлөгдөх, уур уцаартай болох, гадуур тэнэх, архи тамхи, аливаа нэг мансууруулах бодис, эм, газ үнэрлэх зэрэг олон шинж тэмдгүүд илэрч болно.

 

-Дээрэлхлийг таслан зогсооход юу хийх хэрэгтэй вэ?

 

-Сургуулийн орчин дахь дээрэлхлийг бууруулахын тулд сургууль бүр дээрэлхлийг зохицуулах журамтай болох хэрэгтэй байна. Үүнийхээ хүрээнд сургуулийн багш, ажилтнууд, эцэг эх, хотол олноороо энэ талын мэдэг ойлголтоо сайжруулмаар байна.

Олон улсад туршигдсан, үр дүнгээ өгч байгаа дээрэлхлээс урьдчилан сэргийлэх программыг сургууль дээрээ ашиглаж энэ асуудлыг шинжлэх ухаанчаар шийддэг болмоор байна.

Одоо сургууль дээр сэтгэл зүйч ажиллаж эхлэхээр болсон. Сэтгэл зүйч энэ талын мэдлэг сайтай байж мэргэжлийн арга хэмжээ авснаар таслан зогсоох, бууруулах боломж нэмэгдэнэ гэж найдаж байна.

 

-Эцэг эхчүүд, хүүхдүүдэд зөвлөгөө хүргэвэл?

 

-Хүүхдээ дээрэлхэл үйлдэж байгаа өртөж байгааг мэдсэн эцэг, эхчүүд юуны түрүүнд уурлаж бухимдалгүй тайван хандах хэрэгтэй. Дээрэлхэлд өртсөн хүүхдийг эргүүлээд цохиод ав, адилхан бай гэж зөвлөж болохгүй. Бас өөрөө явж очоод тэр хүүхдийг зодож болохгүй. Сургуулийн захиргаа, эцэг эх, асран хамгаалагчид нь мэдэгдэж сургуулийн журмын дагуу арга хэмжээ авах хэрэгтэй.

 

 

Цахим орчинд дээрэлхэлд өртсөн, үйлдсэн хүүхдэдээ ярих боломжийг өгч сонсох нь чухал. Өөрт тань хэлэнгүүт загнаж, утсыг нь хураах зэрэг хэрэглээнд нь шууд халдаж болохгүй.

 

 

Таны хүүхэд цахим дээрэлхэлд өртсөн бол эхлээд тэр хүүхдэд буруу зүйл хийж байгааг нь хэлнэ. Дээрэлхүүлж байгаа хүүхдийн тань буруу биш гэдгийг сайн хэлээрэй. Өөрийн муудаа дээрэлхүүлж байна гэж бодох нь түгээмэл. Дээрэлхэл үйлдсэн хүүхдэд хэлээд үг аваагүй бол дээрэлхлийг баримтжуулж аваад блокол. Тэгээд хүүхдээ аль болон цахим орчноос хөндийрүүлээрэй. Ингэхдээ утсыг нь хураахаас илүү та өөрөө хамт гадуур явах, ууланд алхах зэрэг хүүхдэдээ илүү цаг гарга, ярилц, сэтгэлийн дэм өгч хүүхдээ магтаж урамшуулснаар хүүхдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэж дээрэлхлийг хөнгөхөн даван туулах боломжтой болно. Дээрэлхэл үргэлжлээд байвал сургуулийн захиргаа, цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Удаан хугацаанд дээрэлхэлд өртсөн хүүхэд амиа хорлох тухай бодож эхэлдэг тул хүүхдүүд тань танд энэ тухай хэлэх гэж оролдоход хэзээ ч тоохгүй орхиж болохгүй.  

 

Аяны талаар болон дээрэлхлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.facebook.com/bicybercool авах боломжтой.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419