2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах талаар эрсдэлийн үнэлгээ хийхээр болжээ
Хүүхдүүдийн дунд коронавирусний халдварын тоо буурч байгаатай холбогдуулан 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах талаар эрсдэлийн үнэлгээ хийхээр болжээ. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодруулснаа хүргэе.
24tsag.mn
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр хүүхдийн дунд байгаа өвчлөл буурч байна. Үндсэндээ халдвар авсан хүмүүсийн 20 орчим хувийг хүүхдийн халдвар эзэлж байсан бол энэ нь 18 хувь руу орсон. Тиймээс эрсдэлийн үнэлгээг дахин хийж, улмаар 2-3 настай хүүхдийг цэцэрлэгт авах боломж бүрдэж байна гэж харж байгаа.
Мэдээж багш нарын дархлаажуулалтын гурав дахь тунд хамруулах асуудал байгаа.
Нэг сайн зүйл нь "хонгилын үзүүрт гэрэл харагдана" гэдэг шиг хүүхдийн өвчлөл буурч байгаа нь найдвар төрүүлж байна. Бүх сургууль цэцэрлэгүүдэд Эрүүл мэндийн яам, УОК-той хамтарсан эрсдэлийн үнэлгээ хийж байгаад үе шаттай нээнэ” гэлээ.