Шалгалтаар 120 хүний хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийг цуцалжээ
ХНХЯ-наас ил тод, нээлттэй байх үүднээс Хөдөлмөрийн чадвар алдалтад хяналт, шалгалт хийх аян зарлажээ. МХЕГ, ЦЕГ-тай хамтран аяныг явуулж байна.
Энэ хүрээнд нийт 60 мянган хүнийг шалгана. Одоогоор 19 мянган хүнийг шалгаснаас 120 хүний хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийг цуцалж, 2200 хүнийг дахин шалгахаар шийджээ. Мөн 341 хүнийг цагдаад шалгуулж байгаа, 267 хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг өөрчлөхөөр болсон гэж НХХЯ-наас мэдээлэв.
Тус яам төрөөс халамж тэтгэмж авдаг иргэдийг зөв тодорхойлох, халамжаас хөдөлмөрт шилжих бодлого баримтлан ажиллаж байна.