Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 1643 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 832 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 811 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 14 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1454 болов.
Сүүлийн 24 цагт 7118 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 18786 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- хөнгөн 9372
- хүндэвтэр 6757
- хүнд 2308
- нэн хүнд 349