УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 0 градус орчим байна.
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.
2021 оны 10 сарын 16-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 9-14 градус, Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 0 градус орчим байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 888 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. |