48:24
МУГЖ С.Жавхлан: УИХ, Засгийн газрыг огцортол би эндээс хөдлөхгүй
УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан УИХ, Засгийн газрыг тарахыг шаардан төв талбайд суулт хийж эхэллээ.
Тэрээр “УИХ, Засгийн газрыг огцортол би эндээс хөдлөхгүй. Хэдэн сар, жил болох нь хамаагүй. Би хэлсэн үгэндээ хүрдэг залуу. Гэхдээ хуулийн дагуу гурвууланг нь буулгах боломж байдаггүй юм байна. Аль нэг нь ажлаасаа буугаад, бусад нь тарах боломж байдаг юм билээ. Тиймээс Ерөнхийлөгчөөс онцгой байдал зарлаж, Засгийн Газрыг тараана уу гэж хүсмээр байна. Олон зуун хүн үхэж байхад ажлаа хийхгүй байна. Тиймээс төрийн удирдлагууд надтай ирж уулзаж, миний асуултад хариултал би энд сууна" гэлээ.