С.Эрдэнэ: Х.Баттулгын эрх ашигт үйлчилсэн учир Ц.Тувааны гишүүнчлэлийн эрхийг дөрвөн жилээр түдгэлзүүлсэн
АН-ын дарга С.Эрдэнэ Ц.Тувааныг намаас хөөсөн эсэх талаар мэдээлэл өглөө.
С.Эрдэнэ: "2020 оны долдугаар сард Ц.Туваанд намын дарга солих үүрэг чиглэл өгсөн. Харамсалтай нь үүргийг биелүүлэхгүйгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эрх ашигт үйлчилж, дүрмийг мушгин гуйвуулсан учир түүнийг намын гишүүнчлэлийн эрхийг дөрвөн жилээр 2021.08.21-нд түдгэлзүүлсэн.
Түүний үйлдлээс бол нам хоёр хуваагдсан мэт гадна талд харагдсан. Шүүхийн шийдвэр гарсан ба тухайн үеийн дээд шүүхийн шүүгч Сонинбаярын шийдвэр нь хууль бус бөгөөд үүнд хариуцлага хүлээлгэх шийдвэр гарсан. Үүнээс болж нам хагаралдсан.
Мөн Ж.Батсуурь, Б.Бейсен гишүүний эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар өнөөдөр мөн хэлэлцэнэ. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн АН хуваагдсан мэт харагдахгүй.
Ц.Туваан цахим мэдээллээ ашиглаад намын үндсэн дүрэмд заагаагүй эрх эдэлж эхэлсэн. Жишээ нь, дарга солих, хурал зарлах гэх мэт зүйлийг дураараа хийсэн. Тиймээс тэрээр АН-ыг төлөөлөх эрхгүй, цаашид ч төлөөлөх боломжгүй гэдэг нь шүүхээр тогтоогдсон.
Ц. Тувааныг удаа дараа хөөсөн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд нэг л удаа шийдвэр гаргасан. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг хөөсөн гэдэг ч мөн үндэслэлгүй мэдээлэл" гэлээ.