Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.
- Спорт заалны үйл ажиллагааг хэвийн явуулна. Гэхдээ олныг хамарсан тэмцээн, уралдаан зохион байгуулахгүй.
- Баар, ресторан, караокены үйл ажиллагааг нээнэ. Гэхдээ бүх ажилтдаа Covid-19 вакцины гуравдугаар тунд хамруулсан байх, мэргэжлийн хяналтын байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж, хариуцлагын гэрээ байгуулсан байх шаардлагатай.
- Хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг 00:00 цаг болголоо.
- Алтанбулаг боомтын иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр, харин ачаа тээврийн үйл ажиллагааг нээлээ. Ингэхдээ зөвхөн 5 тонноос дээш ачааны тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ.