Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9 дэх заалт /Албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх/, ХХЕГ-ын даргын 2021 оны А/21 дүгээр тушаалын 1 дүгээр заалт /Албан хаагч нь ажлын байранд,
албан үүрэг гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн нь албаны шалгалтаар тогтоогдвол төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай/-ыг тус тус зөрчиж албан үүрэг гүйцэтгэж байх үедээ архидан согтуурсан алба хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлж, төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халжээ.
Тодруулбал хилийн 0285 дугаар ангийн хошууч К.Хамбар, ахмад Е.Естай, ахлах дэслэгч Ш.Бейсжан, дэд ахлагч Д.Баярлах, ахлах ахлагч Н.Бейсенбек нар албан үүрэг гүйцэтгэж байх үедээ архидан согтуурч улмаар дэд ахлагч Д.Баярлах айлын цонх хагалан бие эрхтнээ гэмтээж, агсам тавьсан нь албаны шалгалтаар илэрсэн тул төр ийнхүү төмөр нүүрээ харуулж, архидан согтуурсан нэр бүхий гурван алба хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна.
Ахмад Ж.ОЮУН-ЭРДЭНЭ
Эх сурвалж: "Эх орны манаа" сонин