Судлаач Ганаа: Гадаадын хөрөнгө оруулалт: Мөрөөдөл, тэнэглэл, шунал

Судлаач Ганаа: Гадаадын хөрөнгө оруулалт: Мөрөөдөл, тэнэглэл, шунал

Монголд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй, хэрэггүй тухай маргаан дахин дэгдэв. Маргаан ч яахав, байдаг л зүйл, харин энэ нь ямар ч бодлогогүй, ямар ч шийдэлгүй 30 жил хий хоосон маргаж байгаад гол асуудал байгаа юм. Энэ тухай товч өгүүлсү…

1990 он гарч Ардчилсан хувьсгал ялав. Үүнийг удаалаад ардчилал, зах зээл гэж 2 “ид шидтэй” зүйл байдаг тухай эхлээд үзэл санаа дэлгэрч, дараа нь практик алхмууд хийж эхлэв. 1990-ээд оны эхэн дунд үед ярьж мөрөөдөж байсан төгс эрхэмлэл, үнэт зүйлсийн талаар дэлгэрэнгүй ярих шаардлага байхгүй. Тэр үед амнаасаа хөөс сахартал ярьж байсан Б.Баабар, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар бидний дунд одоо ч байж л байна. Ганцхан ардчилагчид ингэж донгосоод байсан гэвэл шударга бус болно. МАН-ын аваргууд хүртэл элдвийн “онол, практик” дөжиртөл ярьж байв.

Тухайн үед ярьж байсан бүхнийг давтаж ярина гэвэл үлгэр домог шиг дуусашгүй. Харин тэрхүү мөрөөдлийн үзэл санааг маш товчоор өгүүлбэл дараах байдалтай:             Ардчилалд шилжчих юм бол жинхнээсээ шударга өрсөлдөөн болж, ард түмэн хамгийн ухаантай, хамгийн зөв хүнээ өөрөө онож сонгох ба энэ үндсэн дээр хамгийн шударга, зөв засаг бүрдэж, цаашдын замаа өөрөө олно. Харин зах зээлд шилжчих юм бол “зах зээлийн үл үзэгдэх гар” гэж өөрөө аяндаа тохируулдаг ид шидтэй зүйл байдаг ба цаашаагаа бол эдийн засгийг төр болон хүн биш, харин тэр “үл үзэгдэх гар” зохицуулж, шударга өрсөлдөөн бүрэн хангагдана. Үүний тулд жаахан мөнгө хэрэгтэй ба үүнийг гадаадын хөрөнгө оруулалт гэж бас нэг ид шидтэй зүйл өөрөө аяндаа шийднэ.

 

 

Романтик мөрөөдөл хийгээд шуналын эхлэл

 

 

Манайд чинь мөнгө олчихмоор баялаг юу билээ ? гэж сураглав. Яах юу байхав, алтаа ух, нүүрсээ ух, тэрэн шиг элбэг юм хаа байна ? Өөр баялаг байгаа юу ? Зөндөө байгаа…

Тэр чинь хаа байгаа юм ? Улсын Геологийн Нэгдсэн Сангийн бүртгэлд байгаа. Тэр сангаас тухайн үед нээгдээд улсын бүртгэлд оруулсан алт болон бусад баялагтай газруудаа олоод авав. Энэ үндсэн дээр “Алт” хөтөлбөр батлан гаргаж, гадаад, дотоодгүй алт ухдаг ажилтай болов. Тэр дороо “нинжа” нэртэй алт ухагчдийн бүхэл бүтэн “анги давхраа” бий болов. Байгаль орчин, гол ус сөнөөх ажил эндээс эхлэв. Хачирхалтай нь баяжсангүй…

Баялаг ашиглахтай холбоотой өөр нэг том асуудал үүсэв. Тухайн үед задран доройтож, эмх замбараагаа алдсан хуучин зөвлөлтийнхөн Монголын ашигт малтмалын зургийг дэлхий дахинд зарж эхлэв. Манайх ч дутах юу байхав ?! Улсын Геологийн Санд бүртгэгдсэн ашигт малтмалын орд, илэрцүүдийн нөөц, байршлийн зургийг гадаадынханд зарж эхэлснээр энэ нь нэг хэсэгтээ эдийн засгийн “бие даасан салбар” болсон юм. Геологич мэргэжил үнэд орж, аль дивангалавт өрөмдөж байхад илэрсэн судал, илэрцийг хүртэл гадаадынханд зарах болов. Геологич мэргэжил нь үнэд орсон болохоос геологичид нь үнэд орсон юм огт байхгүй. Манай геологичид хэдхэн доллараар толгойдоо байсан баялгийн талаарх бүх мэдээллээ зараад дуусав.   

 

Асар удалгүй Гадаадын хөрөнгө оруулалтын хууль батлан гаргав. Монголын түүхэнд энэ хууль шиг их мөрөөдөл, итгэл найдвар, горьдлого тээсэн хууль нэг ч байхгүй.

 

Монголд хөрөнгө оруулсан гадаадын үйлдвэр, аж ахуйн газруудыг эхний 3 жил (5 жил ч байж магадгүй, одоо тэр хууль олдохгүй байна) татвараас бүрэн чөлөөлнө, дараа нь хэсэг хугацаанд хөнгөлөлт үзүүлнэ, түүний дараа л татвараа авч эхэлнэ.  

Үүний зэрэгцээгээр Монгол Улс Олон улсын Худалдааны байгууллагад элсэн орсноор Монгол үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн бага татвартайгаар дэлхийн зах зээлд дахинд гаргах боломж нээгдэв. Ийм аз гэж хаа байх билээ ?!

Ингээд бүгдээрээ гадаадын хөрөнгө оруулалтын шидэт тахиа “алтан өндөг” гаргахыг горьдон суух болов. “Хөрөнгө оруулалт” орж ирэх нь ч орж ирэв. Хамгийн түрүүнд “урд ах нар”, бас барууны олон баагий орж ирээд голдуу оёдлын үйлдвэр байгуулав. Гадаадын хөрөнгө оруулалт мөн үү ? мөнөөсөө мөн. Баярлахаас өөр яах билээ ?!

Гэтэл “гадаадын хөрөнгө оруулалт” орж ирчихээд байхад мөнгө нь орж ирдэггүй. Үнэхээр гайхмаар…Монголчууд хэдэн жилийн дараа үүний учрыг олсон юм.

 

Шинээр байгуулсан оёдлын үйлдвэрүүд нь хятадаас бэлэн оёмол бүтээгдэхүүн оруулж ирээд дээр нь “made in Mongolia” гэсэн шошго наагаад Баруунд зардаг “сайхан ажилтай” болсон аж. Олон улсын Худалдааны Байгууллагын манайд өгсөн хөнгөлөлтийг ашиглаж байгаа нь тэр. Харин 3 жилийн дараа Монголд татвар төлөх болохоороо уг оёдлын үйлдвэрүүд заавал дампуурах бөгөөд өөр нэрээр дахин бүртгүүлж шинээр ажиллаж эхэлнэ. 2 жилийн дараа заавал дахин дампуурна. Энэ заль луйврыг Монголчууд 10-аад жилийн дараа сая нэг юм “ойлгож” авсан юм. “Тэмүүжинч минч” гэх мэтийн олон жишээ бий л дээ…

Энэ бол яах аргагүй романтик мөрөөдөл, гэнэн тэнэглэл байлаа. Гэлээ гэхдээ үүнд хэн нэгнийг буруутгаж болохгүй бөгөөд боломжгүй. Ний нуугүй хэлэхэд “алтан өндөг” тухайн үедээ надад ч гэсэн их таалагдаж байв. Тэр үеийн миний зах зээлийн мэдлэг гэж “нохойн баас” байж, бусад баагийн мэдлэг ч түүнээс дээрдэх юмгүй байж…

Гадаадын хөрөнгө оруулагч бол сүүн цагаан сэтгэлтэй, монголд туслах чин хүслээс өөр ямар ч хорон санаа байхгүй, хамгийн шударга хамтрагч гэсэн романтик мөрөөдөл эхний цохилтоо авав…

 

 

Ашигт малтмалын хэнээрхэл        

 

 

Ажаад байтал гадаадынхан уул уурхайгаас өөр салбар огт сонирхохгүй байгаа нь тов тодорхой болов. Ингэхлээр ашигт малтмалаа зараад байдаг хэрэг ээ. Энэн шиг амархан юм хаа байна ?! Юу байна, баялаг л байна…

Энэ үндсэн дээр Монголд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз зарах хөдөлгөөн үүсэв. Үүнийг мөнөөх гайт Н.Энхбаяр санаачилсан бөгөөд Орост төлөх их өрийг дарах нэрийдлээр анхны шахам лицензийг Айвенхоу Майнзын Фрийдландад зарав. Тэрхүү зарсан лиценз нь хожим Оюу Толгойн орд болон хувирав…

Үүнээс хойш лиценз зарах ажил үе үеийн Ерөнхий сайд нарын хийж чаддаг, хийх дуртай цорын ганц ажил болов. Нэг мэдсэн чинь бүх газар нутгийнхаа 70 гаруй хувийг лицензээр зарчихсан сууж байв. Ийнхүү Монголын төр засаг “лицензийн наймаа” гэсэн эдийн засгийн “цоо шинэ салбар” байгуулав.  

 

Дэлхий дахинаа үйлдвэрлэлд мөнгө оруулсан ганцхан тохиолдлыг гадаад хөрөнгө оруулалт гэж үздэг байтал монголын эрх баригчид мөнгө орж ирж байвал “гадаад хөрөнгө оруулалт” гэсэн гаж ойлголттой болов. Лицензийн наймаа “гадаадын хөрөнгө оруулалт” гэж тооцогдох болов.

Арай хожим манай төр засаг “лиценз хураах” гэсэн бас нэг лайтай нүсэр ажилтай болов. Юу ч байхгүй газар лиценз авсан гадаадынхан, ялангуяа монголчууд хэл амгүй түүнийгээ хураалгав. Харин хамгийн ирээдүйтэй, батлагдсан бөгөөд баталгаатай нөөцтэй ашигт малтмалын орц, судал, илэрц бүхий газар лиценз авсан гадаадын том баагийнууд лицензтэйгээ үлдэв. Чухам лицензтэй үлдсэн эдгээр газруудад л монголын ашигт малтмалын ихэнхи байгаа. Гачлантай нь тэр баялаг бүхэлдээ гадаадынхны мэдэлд орчихжээ.         

 

 

Монголын лицензийг гадаадынхан “эрэмбэ, зиндаагаараа” авсан бөгөөд хамгийн ирээдүйтэй, батлагдсан бөгөөд баталгаатай нөөцтэй, том орд газруудыг Барууныхан авсан бөгөөд бусад жижиг, нөөц багатай, эргэлзээтэй газруудыг манай дотоодын аваргууд болон “дэлхий дахин” хуваан авсан юм. Дэлхийн бараг бүх улсууд, түүний дотор хариугүй жижигхэн арлын улсууд хүртэл монголын лиценз авчихаар чинь “дэлхий дахин” гэж хэлэхээс өөр яахав. Харин эдний олонхи нь хуурамч хулхи компаниуд байсан нь эргэлзээгүй…

 

 

 

Эдүгээ байж байгаад л гадаадын тийм нэртэй тэр компани Монголын тийм гэдэг газраас тийм нөөцтэй, тийм ашигт малтмалын томоохон орд илрүүлж, олон улсын зах зээл дээр ийпоогоо зарж эхэллээ гэсэн мэдээллийг Та бид гадаад сайтуудаас “үй түмээр” нь олж болно. Монголд үүнийг мэдэх ч үгүй, мэдсэн ч зарлах ч үгүй. Энэ бол Монголд огт хамаагүй хэрэг…

Баялагтай гэсэн бараг бүх газраа лицензээр зарчихсан юм чинь үүнийгээ дагаад гадаадын хөрөнгө оруулалт үерийн ус шиг цутгаад ирнэ гэж олон жил нүдээ ширгэтэл хүлээв. Үхсэн нь байхав, юу ч байдаггүй…

Зөвлөлтийн армиас халагдсан С.В.Паушок гэдэг баагий зөвлөлтийн армийн хуучин актлагдсан машин техник зарж байснаа гэв гэнэт алт ухах ажил руу давхиад орчихов. Учир нь Паушок манай алт бүхий орд илэрцүүдийн талаарх геологийн мэдээлэл олж аваад эрх баригчдыг авилгадан нөөц бүхий лицензийг худалдан авч алт ухаж эхэлжээ. Тэр Монголын бараг бүх нутаг дэвсгэр дээр алт ухах болж, тэр дороо хага баяжив. Монголд Паушокын “Алтан Дорнод Монголын” урд гишгэх алтны үйлдвэрүүдийн цогцолбор байхгүй болов.

 

Энэ нь монголын зарим эрх баригчдын дургүйг хүргэжээ. Одоо монголчууд “гадаад хөрөнгө оруулагчаа” даран сөнөөх их аянд мордож, Паушокыг бүх талаар шахсан бөгөөд нөгөөх нь Монголоос амь наана там цаана зугтан гарчээ. Одоо Монголбанкинд Паушокын хадгалуулсан олон зуун кило алтыг зувчуулах, дээрэмдэх “ажил” үлдэв. Үүний тулд санхүү банкны асар нарийн, хорлонтой операци зохиож явуулсан бөгөөд эцсийн дүнд Паушок ч байхгүй, “Алтан дорнод Монгол” ч байхгүй, Монгол банкинд хадгалуулсан олон зуун кило алт ч байхгүй, ер нь юу байхгүй үлдэв. Энэ асуудал Токиогийн олон улсын арбитражийн  шүүхэд хүрч, тэндээс “луйврын хуурамч бүдүүвч байна” гэсэн дүгнэлт гаргасан боловч Монголын тал огт дуулаагүй мэт өнгөрөв. Би зах зухаас нь баримттай мэдээлэл хааяа дуулгавч тоох хүн бараг байхгүй. Харин үүнийг бол жинхнээсээ хохь чинь гэдэг юм л даа…

1990-ээд оны дундуур Канадууд “Бороо гоулд” компанийг Монголд байгуулсан нь гадаад хөрөнгө оруулалтын анхныхад зүй ёсоор орно. Тэд Бороогийн алтыг 40 жил ухна гэж танилцуулсанд монголчууд магнайгаа хагартал баярлав. “Алтан өндөг” биш юмаа гэхэд “алтан хоргол” 40 жил авна гэж монголчууд тэнэг зангаараа горьдов. Үхснээ авах вэ дээ, нөгөө канадууд нь ердөө л 3 жилийн дотор уг ордыг хувхайртал нь мөлжиж, хоосон нүх үлдээгээд арилж өгөв. Энэ дээрэмд “Бороо гоулд” болон түүний толгой компани “Бороо гоулд майнингийн” ТУЗ-ийн гишүүн Сү туучий гар нийлж хамтран дээрэмдэв. Сү туучийн хагартлаа баяжсан нь үүнээс эхтэй.

Үүний дараа нөгөө дайсан чинь “Сентерра Гоулд” нэртэй болж аваад ихэс дээдсийн онгон Ноён уулыг ухна гэж дайрав. Иргэний хөдөлгөөний олон жил сунжирсан хурц тэмцлийн үр дүнд энэ бусармаг явдлыг зогсоов. Г.Уянгаас өөр баялгаа хамгаалж тэмцэх улс төрч Монголын төрд тун цөөн байлаа. Энэ бүх хугацаанд монголын хууль шүүхийнхэн гадаадын эрх ашгийг үхэн хатан хамгаалагчид болсон гэдгээ бат нот харуулав. Шүүх хурал хойшилсон тоогоороо Гиннесийн рекордыг эвдэв.     

 

Чухам энэ үеэс эхлэн, Сү туучийн жишээгээр гадаадынхантай нийлж, эх орныхоо баялгийг дээрэмдэх, Эх орон, ард түмнээ хулхидах “их ажил” МАН-ын эрх баригчдын дунд уламжлал болон дэлгэрсэн юм.

Ингээд Оюу Толгой залгаж байна. Үүнийг эл өгүүлэлд нэмж нурших шаардлагагүй. Ямар ч гэсэн Оюу Толгойн гэрээ бол шударга бус, дээрмийн гэрээ, Монголын эрх баригчид гадаадынхантай нийлж Эх орныхоо баялгийг цөлмөж дээрэмдсэн гэмт хэрэг мөнөөсөө мөн.

Цаашаа. Ах дүү 2 монгол баагий 3 ш лиценз олж авчээ. Тэрийгээ нэгэн хужаа компанид заржээ. Тэд нэлээд хөрөнгө оруулж өрөмдөөд үзтэл алт-мөнгөний томоохон орд илэрсэн ба энэ нь хожим Салхитын мөнгөний орд гэж алдаршжээ. Гэтэл уг компанийн гүйцэтгэх захирал болон бас нэг том дарга 2 хужаа хоорондоо муудалцжээ. Нэг хужаа нь эхний 2 монголын нэг рүү очиж, түүгээр дамжуулан шүүхэд зарга үүсгэжээ. Энэ заргын ард монголын том тушаалын баагийнууд байв. Зарга олон жил сунжирч, энэ балмад явдалд монголын шүүх, прокурорын том тушаалтнууд оролцож, 2 тал болон байлдав. Гадаадаас, тодруулбал хужаагаас  авилга авч хоорондоо байлдсан хэрэг шүү дээ. Үүнд нийт 17 шүүгч холбогдов. Хэрүүл тэмцэл дийлдэхийн аргагүй болсон тул УИХ-ын дарга өөрийн биеэр очиж, Салхитын ордын лицензийг улсад хураан авчээ.

 

 

“Бурхны авралаар” 2 хужаа муудалцсан юм. Хэрэв нэг нь хужаа, нөгөө нь өөр улсын иргэн байсан бол манайхан энэ заваан заргыг олон улсын болон геополитикийн асуудал болгож хувиргах байсан нь эргэлзээгүй. Ингээд бас нэг “гадаадын хөрөнгө оруулагч” Монголоос хоосон хөөгдөж гарав.

 

 

Энд дурдсан өрөвдөлтэй, жигшилтэй хэдхэн жишээнээс Монголын гадаад хөрөнгө оруулалт ямар өрөвдөлтэй, жигшмээр байдалд байгаа нь хэн бүхэнд тодорхой.

Нэг талаас будлиан тэмцэл, хулгай дээрэм зэрэг заваан зүйл болгонд монголын төр, төрийн албан тушаалтнууд хутгалдан оролцож бантан хутгадаг, нөгөө талаас монголын төр засаг, албан тушаалтнуудынхаа үйлдсэн илт гэмт хэргийг  нягтлан шалгадаггүй, шийтгэдэггүй, төр засгийн хулгай дээрмийг хаацайлан өнгөрөөдөг нийтлэг зүй тогтол илт ажиглагдана.

 

 

Үр дүн хийгээд давтан тэнэглэл

 

Одоо эрх баригчид монголчуудаас болж Монголоос гадаадын хөрөнгө оруулалт зугтаж байгаа талаар өдөр болгон чих дүлийтэл хашгирах…

Үгүй дээ, монголчуудаас огт болоогүй, харин Монголын төр засаг, төрийн өндөр албан тушаалтнуудын гэмт хэрэг, бульхай луйвраас болж гадаадынхан зугтаж байгаа. Би ч юмуу өөр жирийн нэг монгол иргэн давхиж очоод гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөчихдөг юм огт байхгүй. Тэднийг монголын төр хийгээд төрийн өндөр дээд албан тушаалтнуудын арчаагүй, үхээнц, шуналт үйлдлүүд хөөн гаргадаг.                     

 

 

Сүүлдээ тэнэг тэнэг үндэслэл гаргаж ирдэг болов. Ухаандаа ОХУ, Хятад 2 хөрөнгө оруулбал гадаадын хөрөнгө оруулалт биш, харин АНУ, Канад, Япон, Европын Холбооны хөрөнгө оруулалт бол ёстой жинхнээсээ гадаадын хөрөнгө оруулалт мөн. Шууд ингэж хэлээгүй ч агуулга нь ямагт ийм, түүндээ ард түмнээ үнэмшүүлчихсэн ч байх шиг. Ингэж тэнэгтдэг улс гэж дэлхийд байхгүй.

 

 

 

Харин тэрний оронд тэр тэр салбарт нэг улсын оролцоо тэдэн хувиас хэтэрч болохгүй гэх мэт хязгаарласан тодорхой тоо хуулиндаа оруулж өгдөг юм. Уг нь 30 хувь ч билүү, нэг тоо байсан л юмсан. Тэр тоогоо ч мартчихсан, манай эргүүнүүд…

“Монголыг гадаад хөрөнгө оруулагчид орхин гарч байна” гэж аав ээждээ хаягдсан хүүхэд шиг уйлж ард түмнийг айлган сүрдүүлэх болов. Судлаач би хайгаад хайгаад Монголыг орхиж явсан гадаад компанийг олохгүй байна. Яахав, ганц нэг жижиг компани гарсан байж болох л юм. Үнэхээр хаяж яваад байгаа юм бол Монголыг орхиж гарсан компаниудын жагсаалтыг үзүүл л дээ.

Манайхны нэг том эндүүрэл бол Монголын эдийн засгийг сэп хийтэл босгоод ирэх лаг том ордыг л гадаадын хөрөнгө оруулалт гэж үзэх болсон явдал юм. Үүний улмаас манайхан Оюу Толгой шиг том ордыг л тооно уу гэхээс дунд болон жижгийг авч хэлэлцэхээ ч байсан. Ч.Хүрэлбаатарын “оргүй идсэн” Хотгор шанагын уурхайг шал тоохгүй шахам…

 

Үнэндээ бол дэлхийн нүд чихийг гайхуулах ОТ шиг том орд манайд бараг үлдээгүй. Байсан ч лицензээр гадаадынханд бүгдийг нь өгчихсөн. Үүнийг бол гадаадынхан мэддэг болохоос манайхан мэддэг цаг өнгөрсөн.

Ялангуяа уран, газрын ховор элемент зэргийн ордуудыг гадаадынхантай нийлж нууцаар идэж уухаа зогсоож ил тод болгох цаг болсон.   

Ер нь бол манайд шинэ том компаниуд нэмэгдэж орж ирэхгүй байна. Яагаад ? Монголын луйварчин төр засаг, дээрэмчин өндөр дээд албан тушаалтнуудаас айж, зугтаж байна.

Одоо эрх баригчид бүгдээрээ шахам гадаадын хөрөнгө оруулалт татна гэж орилж байна. Энэ чинь 30 жилийн өмнөх гэнэн тэнэг орилооноос ялгарах зүйл бараг алга.

 

Ганцхан ялгаа нь байгаа нь 30 жилийн өмнө гэнэн тэнэг байсан монголын эрх баригчид эдүгээ ямар ч луйвар хийж Эх орноо худалдахаас сийхгүй хашир догь луйварчин болж өсч өндийсөн байна.

Одоо надаас асууна. Чи тийм их мэддэг, чаддаг юм бол гадаадын хөрөнгө оруулалт яаж татах арга замыг хэлээд өгчих л дөө. Чи муу чадахгүй ш дээ…

Өөрсдөө тэгж асуухгүй ч бусдаар асуулгана. Гэхдээ жиргээгээр. Жиргээгээр буюу ганц хоёр өгүүллээр бэлэн хэлээд өгчихдөг стратегийн бодлого гэж дэлхийд байхгүй. Харин албан ёсоор бол гол гол зарчим, зүй тогтол, хандлагыг нь хэлээд өгч болох л юм. Түүнээс гадна хэлээд өгсөн юмыг хагас дутуу сонсмогцоо энд тэндгүй мэдэмхийрч, солиорч, дутуу хагас хийж, холион бантан хутгаж, юу ч биш болгодог эрх баригчдын гаж занг би дэндүү сайн мэднэ.     

 

Юу ч гэсэн эхлээд миний орчуулсан Андрей Паршевын “Орос яагаад Америк биш вэ” номыг унш. Манай Г.Уянгад байгаа. Би үүнийг хийх ажилгүйдээ буюу мөнгө олох гэж орчуулаагүй юм…

 

Юуны өмнө төр засгийн байнга хийдэг луйврыг зогсоо, луйвардах арга замуудыг хаа, төрийн ажилд хувийн эрх ашгаа шургуулахаа боль, гадаадын геополитикийн шахалтад бүү авт, баялгийн хулгайгаас намаа санхүүжүүлдэг гэмт хэргээ зогсоо, илт тодорхой гэм буруутнуудаа шийтгэж цээрлүүл, тэднийг төрийн ажлаас зайлуул, ил тод шударга байх зарчим, үнэт зүйлсээ тогтоо…

 

 

Шинээр сэтгэж, наад зах нь гадаадын хөрөнгө оруулалт гэвэл ганцхан уул уурхай боддог тэнэг сэтгэлгээгээ больж, бусад салбартаа гадаад хөрөнгө оруулалт татахаа бод…

 

 

Ганц хоёрхон хууль гаргаад гадаадын хөрөнгө оруулалт юүлээд ороод ирнэ гэсэн хүүхдийн гэнэн  мөрөөдлөө орхи. Гадаад хөрөнгө оруулалт татах концепци, зарчим, үнэт зүйлсээ цоо шинээр тодорхойл… 

 

Хамгийн эхлээд өөрсдийнхөө толгой дотор үржсэн луйвардах, завших, дээрэмдэх программтай “улс төрийн ковидын нянгаа” устга. Тэгсэн цагт гадаадын хөрөнгө оруулалт аяндаа ороод ирнэ…

 

 

Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: https://ganaa.mn/ блог 

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419