Үнэнд гүйцэгдсэн “Рио Тинто”

Үнэнд гүйцэгдсэн “Рио Тинто”

Цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг царцанги байдалд шилжээд удаж байна. Энэ бол хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин учраас давагдашгүй хүчин зүйл. Харин Монгол Улсын Засгийн газрын өмнө эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн нэгэн томоохон төсөл хөрөнгө оруулагчдын тооцоололгүй, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод удааширч байна. Энэ бол “Оюу толгой” төсөл. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нь 1.45 тэрбум ам.доллароор хэтэрч, ашиглалтад орох хугацаа нь хоёр жилээр хойшилсон. Хөрөнгө оруулагч “Рио Тинто” групп “Урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулаг буюу геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалж зардал хэтэрч, хугацаа хойшилсон” гэсэн тайлбарыг Засгийн газарт удаа дараа ирүүлсэн байдаг. Тиймээс Засгийн газар хөрөнгө оруулагчдын энэхүү дүгнэлт үнэн эсэхийг баталгаажуулахаар хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллуулсан. Гэтэл дэлхийд нэр хүндтэй олон улсын шинжээчдээс бүрдсэн баг "Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн болон хугацаа хойшилсон нь геотехникийн хүндрэлээс болоогүй байна. Харин төслийн менежментийн багийн ажлын уялдаагүй, ур чадваргүй, туршлагагүй байдал зардал нэмэгдэж, хугацаа хэтрэхэд голлон нөлөөлсөн байна" гэж дүгнээд байгаа юм.

Мөн энэхүү гэрээг байгуулсан Ерөнхий сайд С.Баяр саяхан “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Номин-Эрдэнэд өгсөн ярилцлагадаа “Оюу толгойн төслийн талаар олон улсын шинжээчдийн дүгнэлт гарсан гэсэн. Оюу толгойн гэрээг биш, энэ гэрээг хэрэгжүүлж ирсэн менежментийн багийн буруугаас олон асуудал үүссэн гэж дүгнэсэн гэсэн. Тийм бол зөв л дүгнэлт гарчээ гэж үзэж байна” хэмээн хэлсэн юм.

 

Рио Тинто: Гүний уурхайн зардал хэтэрсэн явдалд монгол ажилчид буруутай

 

Харин “Оюу толгой”-н хөрөнгө оруулагч “Рио Тинто” групп хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэл бүхий тайлбар хэлж чадахгүй байна. “Оюутолгой” хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон ажлын хэсгийн гишүүд “Рио Тинто” группийн төлөөлөлтэй энэ сарын 6-нд цахим уулзалт хийсэн. Энэ уулзалтын үеэр ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбогдуулж “Рио Тинто” групп хангалттай хэмжээнд тайлбар ирүүлэхгүй байгаад сэтгэл дундуур буйгаа илэрхийлж, цаашид харилцан итгэлцэлд суурилсан үр ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд “Рио Тинто” компани илүү ил тод байж, сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх шаардлагатайг онцолжээ.

“Рио Тинто” групп хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотойгоор Засгийн газарт үндэслэл бүхий тайлбар өгөөгүй хэрнээ mining.com, financialtimes.com зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллээр дамжуулан байр сууриа илэрхийлэх болсон. Ингэхдээ “Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллараар хэтрэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь монгол ажилтнуудад зориулсан хөрөнгө оруулалтын зардлын өсөлт байсан” гэж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, эхлээд “Хөрсний чулуулгаас болж зардал хэтэрч, хугацаа хойшиллоо” хэмээн бурууг амьгүй зүйл рүү чихэж байсан “Рио Тинто” групп одоо буруугаа монгол ажилчид руугаа чихэж эхэллээ. Үүнд нь эгдүүцсэн  “Оюу толгой” ХХК-ийн уул, уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны удирдлагууд “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргалд шаардлага хүргүүлэв.

Тэд уг шаардлагадаа “Рио Тинто” групп сүүлийн өдрүүдэд Оюу толгой зэс, алтны ордын далд уурхайн төсөлд хяналт тавьж ажилласан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа http://mining.comhttp://financialtimes.com зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллээр дамжуулан байр сууриа илэрхийллээ. Дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан нийтлэлд “Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллараар хэтрэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь монгол ажилтнуудад зориулсан хөрөнгө оруулалтын зардлын өсөлт байсан. Өнөөдөр Оюу толгой компанийн нийт ажилчдын 96 хувь монголчуудаас бүрдэж байгаа нь анх төлөвлөж байснаас өндөр үзүүлэлт бөгөөд тэдэнд оруулсан хөрөнгө оруулалт  зардлын өсөлтөд нөлөөлж, гүйцэтгэлийн хугацааг хойшлоход хүргэсэн” хэмээн тайлбарласан нь “Оюу толгой” компанийн бүтээн байгуулалтад гар бие оролцож буй олон мянган ажилтан, ажиллагсдын эргэлзээ бухимдлыг төрүүлсэн хариуцлагагүй, хүндэтгэлгүй, үл ойшоосон, тодорхой бус шалтаг шалтгаан эрэлхийлсэн тайлбар болсон гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.  

 

 

“Рио Тинто” группийн энэхүү тайлбар нь “Оюу толгой” компанийн нийт ажилтан ажиллагсдыг тус группийн явуулж буй үйл ажиллагаанд итгэх итгэлийг унагаад зогсохгүй ажиллаж хөдөлмөрлөх боломж бололцоо, нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндэд нь бүдүүлгээр халдсан хэрэг юм.

 

 

 

Иймд “Оюу толгой” компанийн нийт ажилтан ажиллагсдын эрх ашиг, нэр хүнд, нийгмийн баталгаа, ажиллах орчныг хамгаалж, засч сайжруулахын төлөө ажиллах үүрэг хүлээсэн байгууллагын хувьд “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал таныг дээр дурдагдсан ерөнхий мэдээлэлд тайлбар өгч, дараах асуултад дэлгэрэнгүй хариулт өгөхийг шаардаж байна. Үүнд:

1. Далд уурхайн бүтээн байгуулалтад оролцсон нийт ажилчдын 96 хувь нь монголчуудаас бүрдсэн талаар тоо баримттай, тайлан судалгаа,

2. Монгол ажилтнуудад хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан цалин, урамшуулал, хангамж, мэргэжлийн сургалтаас өөр ямар төрлийн хөрөнгө оруулалт хийж, илүү зардал гаргасан талаар дэлгэрэнгүй санхүүгийн тооцоо,

3. Оюу толгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг хэтрэхэд нөлөөлсөн гэгдэж буй 1.45 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийн хэдэн хувь нь монгол ажилтнуудад ногдож буй талаар танилцуулна уу.

Дээр дурдсан асуултын дагуу тодорхой тоо, баримт, нотолгоо бүхий хариултыг 2021 оны аравдугаар сарын 20-ны өдөр албан ёсоор “Оюу толгой” компанийн нийт ажилтан ажиллагсад болон олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардаж байна” гэжээ.

Ийнхүү “Рио Тинто” групп Засгийн газарт тайлбар өгөхөөс гадна монгол ажилчдынхаа шаардлагад хариу өгөх ажилтай болов. Өнгөрсөн баасан гарагт тус группийн захирал Б.Болд ажилтнууддаа хандсан ил захидал гэх хариу мэдэгдэлд “Оюу толгойн үйлдвэрчний эвлэлээс бидэнд энэ асуудлаар хандсаныг бид ойлгож хүлээж авч байгаа бөгөөд энэ асуудлаар илүү ойлголцолд хүртлээ хамтран ажиллах болно” гэсэн монгол хэлээр ойлгоход бэрх тайлбар өгчээ.

 

 

Түүнчлэн дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Рио Тинто” компанийн зүгээс “Албан харилцаа гэж итгэж илгээсэн хариуг гуравдагч этгээдүүдэд санаатай хуваалцсанд сэтгэл дундуур байна” гэсэн гарчигтай мэдэгдэл хөврөх болсон нь тэд Үйлдвэрчний эвлэлийн асуулт, шаардлагад санаа тавихаас илүүтэй монгол ажилтнуудыг буруутгасан явдал нь ил гарсанд сандран мэгдэж байгааг харуулах мэт. 

 

 

“Хөрөнгө оруулалтын зардал хэтэрч, гүний уурхай ашиглалтад орох хугацаа хойшилсон нь урьдчилан тооцоолох боломжгүй хөрсний чулуулагтай холбоотой” гэсэн тайлбарыг нь олон улсын хөндлөнгийн шинжээчдийн баг үгүйсгэснээр “Рио Тинтой” групп үнэнд гүйцэгдэж байгаа бололтой. Дээрх тайлбараасаа буцаж “Монгол ажилчдыг олноор нь ажиллуулснаас боллоо” гэсэн шинэ тайлбар гаргаж ирлээ. Ичсэн хүн хүн ална гэж л энэ байх.

Яг үнэндээ бол монгол ажилчдыг олноор нь ажиллуулснаар харин ч цалингийн зардал нь буурах учиртай. Учир нь, Оюу толгойн монгол болон гадаад ажилчдын цалин тэнгэр газар шиг зөрүүтэй. Энэ тухай УИХ-аас байгуулагдсан “Оюу толгой”-г шалгах ажлын хэсгийн дүгнэлтэд тодорхой дурдсан байдаг юм. Уг дүгнэлтэд “Оюу толгой”-н монгол ажилчид сард 2-5 сая, гадаад ажилчид 20-40 саяын цалин авдаг. “Оюу толгой” ХХК-ийн монгол ажилчдын дундаж цалинг гадаад ажилчдын цалинтай харьцуулахад 5-15 дахин бага байна. Гадаад, монгол ажилчдын цалин хэт их зөрүүтэй байгаа нь хөрөнгө оруулалтын гэрээний зарчим үйлчлэхгүй байгааг харуулж байна” гэсэн байдаг. Ийм байтал яагаад монгол ажилчид буруутай гэж!

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419