Америкийн стратегийн бөмбөгдөгч онгоц Оросын хилийн ойролцоо нислээ
Америкийн хос B-1B Lancer стратегийн бөмбөгдөгч онгоцууд Литвийн дээгүүр Оросын хилийн ойролцоо ниссэн гэж Европ, Африк дахь АНУ-ын агаарын цэргийн команд мэдэгдлээ.
Цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай нисэх онгоцууд Английн нисэх онгоцны буудлаас хөөрч, Оросын хилийн ойролцоо ниссэний дараа Германд түлшээ нэмжээ.
“Энэхүү даалгаврын зорилго нь агаарын дайралтыг зохицуулах үүрэгтэй буучдын бэлэн байдал, харилцан үйлчлэлийг нэмэгдүүлэх явдал байв” гэж бичжээ. Бөмбөгдөгчид АНУ-ын Техас мужийн агаарын баазаас Европ руу иржээ. Сүүлийн үед Оросын хилийн ойролцоох гадаадын тагнуулын нисэх онгоц, дронууд мэдэгдэхүйц нэмэгдсээр байна. Оросын Батлан хамгаалах яам барууны түншүүддээ ийм үйлдлээс татгалзахыг удаа дараа уриалсан боловч ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй хэвээр байна.
З.Батцэцэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин