Анагаахын оюутнуудыг сайн дурын ажилд дайчилна

Анагаахын оюутнуудыг сайн дурын ажилд дайчилна

Цар тахалтай холбоотойгоор эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хомсдолд орж, саяхнаас сайн дурынхныг эрчимтэй бүртгэж эхэлсэн. Гэсэн ч сайн дураар ажиллах хүмүүс хангалтгүй байгаа учраас төрийн болон хувийн сургуулийн анагаахын оюутнуудыг дайчилж хамтран ажиллах хүсэлтийг Эрүүл мэндийн яамнаас БШУЯ болон хувийн сургуулиудын удирдлагуудад хүргүүлжээ. 

 

207  САЙН ДУРЫН ИДЭВХТНИЙГ БҮРТГЭЖ, КОВИДЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ  СУРГАЛТАД ХАМРУУЛСАН БАЙНА

Сайн дурынхныг хэрхэн зохион байгуулж байгаа талаар ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяраас тодруулахад “Глобал сангийн санхүүжилтээр Өрхийн эмч нарын холбоо 207  сайн дурын идэвхтнийг бүртгэж, ковидын хариу арга хэмжээнд  сургалтад хамруулсан. НЭМГ-ын харьяа нийслэлийн 144 өрхийн эмнэлэгт  ажиллуулахаар бэлтгэсэн байгаа. Өнөөдрийн байдлаар  сайн дурын 97 ажилтан  ӨЭМТ-үүдэд ажиллаж байна. Энэхүү бэлтгэгдсэн  сайн дурын идэвхтнүүд  өмнө нь сүрьеэгээр өвдсөн иргэдийн эмийг гэрээр нь  хүргэдэг байсан юм билээ. Мөн УЗН-ээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 187 сайн дурын ажилчныг бэлтгэсэн. Одоогийн байдлаар 81 нь  ажиллаж байна” гэсэн юм. 

Сайн дурын ажилтнаар бэлтгэгдсэн хүмүүс бүгд ажиллахгүй байгаа шалтгааныг тодруулахад, өөрсдөө коронавирусээр өвдсөн. Мөн эргэн тойрны хүмүүсээс нь коронавирусээр өвдөж тусгаарлалтанд орсон  болон сайн дурын ажилчин хийхээс татгалзсан иргэд ч нэлээдгүй байжээ.

Сайн дурын ажилтнуудад  хүнтэй зөв харилцах, онцгой нөхцөл байдалд ажиллах гэж байгаа учраас эрүүл мэндийн байдал болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан гэсэн ерөнхий шалгуур тавьж байгаа юм байна.  

 

САЙН ДУРЫН АЖИЛТНУУД ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ 

Сайн дурын ажилтнуудын ажлын цаг, ачаалал ямар үүрэг гүйцэтгэж байгаагаасаа хамаараад янз бүр байгаа аж. Тухайн ажиллаж байгаа эмнэлгийнхээ хариуцах ажил, чиг үүргээс нь шалтгаалан цагийн хуваарийг тогтоож байгаа гэлээ. Тухайлбал, тусламж үйлчилгээ авсан хүмүүсийн цахим бүртгэлийг бүртгэх, гэрийн эмчилгээний багцыг бэлтгэх, коронавирусын халдварын эсрэг дархлаажуулалтын цэгийг хариуцсан ажилтан, тандалт эмнэлзүйн жолооч гэх мэт хэлбэрээсээ  хамаараад ажлын цаг нь харилцан адилгүй байгаа юм. Харин цалин болон хоол хамгаалалтын хувцсыг эрүүл мэндийн байгууллагаас олгож буй. Коронавирусийн тандалт, хариу арга хэмжээний багт хувийн машинтай иргэд сайн дурын жолоочоор ажиллаж байгаа. Эдгээр жолоочтой НЭМГ гэрээ хийн, өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулал, 20 мянган төгрөгийн шатахууны эрх өгч байгаа талаар  НЭМГ-ын мэргэжилтэн Б.Батцоож “1300 орчим хүсэлт ирээд байна. Эдгээрээс гуч гаруй жолоочтой гэрээ хийж ажилд нь оруулсан. Эхний ээлжид дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдээс нэмэлт жолооч шаардлагатай эсэх талаарх мэдээллийг авч, халдварын тохиолдол хамгийн их хороодод сайн дурын жолооч нараа ажиллуулж байна.  Сайн дурын жолооч нарыг хоёр ангилж байгаа. Нэгдүгээрт зөвхөн жолоогоо барих,  хоёрдугаарт жолоо барихаас гадна иргэдэд эмчийн үзлэг хийж, шинжилгээ авах эмнэлгийн мэргэжилтэй хүмүүсийг ажиллуулж байна. Бид аль болох эмч, эмнэлгийн мэргэжилтэй, хувийн машинтай хүмүүсийг сайн дурын жолоочоор ажиллуулах эрмэлзэлтэй байгаа. 49 газар нэмэлт жолооч авах хүсэлт ирүүлсэн байна.

Одоогийн байдлаар 33 жолооч гэрээний дагуу ажиллаж байгаагаас 21 нь энгийн жолооч, 12 нь резидэнт эмч, сувилагч зэрэг мэргэжлийн хүмүүс байгаа юм. Нэмэлтээр эмнэлгийн мэргэжилтэй 13 хүн бүртгүүлсэн байгаа. Эдгээр хүмүүстэй гэрээ хийн ажилд нь оруулна” гэсэн юм.     

Харин тусгай дугаарийн утсан дээр долоон  их эмч сайн дураараа ажиллаж иргэдийн коронавирусын шинж тэмдэг, халдварын нөхцөл байдлын талаар болон бусад яаралтай тусламж үйлчилгээний чиглэлээр тулгамдсан асуултанд хариулж, шийдвэрлэж байна.  

Эрүүл мэндийн яамнаас АШУҮИС-ийн оюутнуудыг сайн дурын ажилтнаар ажиллуулах хүсэлт бүхий ЭМЯ-ны сайдын албан бичгийг Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд хүргүүлээд байгаа аж. Одоогоор хамтран ажиллах эсэх хариу ирүүлээгүй байгаа гэв. Мөн АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн хоёр, гурав, дөрөвдүгээр курсын 700 гаруй оюутныг Эрүүл мэндийн яамны харъяа байгууллага болон НЭМГ-ын харъяа өрхийн эмнэлгүүдэд дадлага хийлгэх байдлаар 14 хоног ажиллуулж байгаад хичээлд нь оруулжээ. Дараагийн удаа Монголын сувилахуйн нийгэмлэгтэй хамтраад анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн сургуулиудыг сайн дурын үйл ажиллагаанд дайчилж оролцуулах талаар уриалга гаргаж, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч ажиллах бичиг хүргүүлсэн байна. Харин сайн дураараа ажиллуулах хүмүүс харьяа дүүргийнхээ Өрхийн эрүүл мэндийн төвтэй холбогдон бүртгүүлж болно. 

 

Ш.Жавзанпагма

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419