Э.Цэндбаатар: Би мэргэжлийн бокст орсноо албан ёсоор мэдэгдэж байна
Серби улсад зохион байгуулагдах Боксын ДАШТ удахгүй болно.
Тэгвэл Киргизстан улсаас МУГТ Э.Цэндбаатарыг ДАШТ-д өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
МУГТ Э.Цэндбаатар: Надад Киргизстан улсаас санал ирсэн. Би огт хүлээн зөвшөөрөөгүй. Би одоо мэргэжлийн бокст албан ёсоор орсноо мэдэгдэж байна. Монголынхоо нэрийн өмнөөс дэлхийн дэвжээнд гарна. Ирэх арваннэгдүгээр сард Москвад анхны тулаанаа хийнэ. Түмнийхээ итгэлийг алдахгүйн тулд улам хичээнээ" гэв.