Эрдэмтэд СПУТНИК-ийн талаар

2021-10-12, 10:21 COVID-19 908 3
Эрдэмтэд СПУТНИК-ийн талаар

Шинэ коронавирусын(АЦХаХ-2) цар тахал дэгдсэнээс хойш богино хугацаанд буюу 6 сараас 1 жилийн хугацаанд энэ халдварын эсрэг вакциныг уламжлалт ба орчин үеийн биотехнологийн аргаар гарган авч хэрэглээнд нэвтрүүлээд байна. Эдгээрийг бүлэглэвэл уламжлалт идэвхгүйжүүлсэн, үржлийнх нь генийг таслан авсан амьд аденовирусыг зөөгч болгон ашигласан вектор вакцин, вирусын мэдээллийн РНХ-д суурилсан мРНХ вакцин, вирусын уурагт суурилсан вакцин гэж авч үзэж болох юм. Уурагт суурилсан вакцинаас рекомбинант дэд бүрдэл вакцин болох Нововакс (АНУ) ба уургийн дархлааны идэвхтэй орон зайн бүтцэд үндэслэсэн пептид вакцин болох Эпиваккорона (ОХУ) анхаарал татаж буй юм.

Дэлхий дахинд хүлээн зөвшөөрснөөр Английн эмч Эдуард Женнер 1796 онд цагаан цэцгийнвакциныг бүтээж, Францын их эрдэмтэн Луи Пастер 1880 онд вакцин үйлдвэрлэлийн шинжлэх ухааны үндсийг боловсруулсан байна. Гэтэл Эдуард Женнерээс 9 жилийн өмнө Монголын цахар гэвш Лувсанчүлтэм цагаан цэцгийн эсрэг вакциныг гарган авч, хэрэглэх аргыг Түвдээр бичиж үлдээсэн нь (1) өнөөгийн бидний чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсээр байна. Иймд Монголчууд бол цагаан цэцэг буюу бодоо, халдварт саа буюу полиомиелит өвчнийг бүрмөсөн устгасан төдийгүй вакцин бүтээж, хэрэглэх өндөр чадавхи бүхий үндэстэн юм.

Цар тахлын эсрэг олон улсад мРНХ вакцин болох Пфайзер Бионтек, Модерна, вектор вакцин болох Астразеника, Спутник-V, идэвхгүйжүүлсэн вакцин болох Вероселл вакциныг өргөн хэрэглэж байна.ОХУ-дуургийнпептидвакцин Эпиваккорона, идэвхгүйжүүлсэн вакцин болох Ковивакыг хэрэглэж байна. Цар тахлын үед дэлхий дахин хамтран тэмцэж үр дүнд хүрэх тул дархлаажуулалтын үр дүнг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах нь ач холбогдолтой юм. Иймд зөвхөн нэг л удаа тарьж хангалттай дархлаа үүсгэж буй Жонсон ба Жонсон (Johnson & Johnson), Спутник-V-ын 2 тунгийн эхнийхийг бие даасан вакцин болгож Спутник Лайт гэж нэрлэсэн хоёр вакцин нь дархлаажуулалтын өртөг зардлыг бууруулсан ач холбогдолтой байна. Спутник Лайт нь зөөгч вирус болох Аденовирусын 26-р хэвшинжийн 1011 вирусын биенцэр агуулах бөгөөд шинэ коронавирусын сэртэнгийн уургийг нууцалбарлагч “S” генийг геномд нь биотехнологийн аргаар оруулж өгсөн байна. Тарилга нэг удаа хийх хэмжээ нь 0.5 мл бөгөөд бие даасан вакцин болгон ОХУ-ын 4 дэх вакцин хэмээн 2021.05.06-нд бүртгүүлжээ. Хоёр удаа хийсэн эмнэлзүйн туршилтын сүүлчийнхэд 6000 гаруй хүнийг хамруулж, 4194-т нь дүн шинжилгээ хийжээ. Энэхүү эмнэлзүйн туршилтыг санамсаргүй сонголттой, давхар нууцлалтай, пласебо хяналттай, олон улсын оролцоотой буюу ОХУ, Гана, Египет, Арабын нэгдсэн Эмират улсыг оролцуулан хийсэн бөгөөд үр дүн, аюулгүй байдлын үзүүлэлт нь олон улсын түвшинд хүрсэн байна. Үүний үр дүнд 21 дэх өдөр 82.3%-д эсрэг бие үүсч, хүнд явцтай өвчлөл бүртгэгдээгүй байна. 42 дахь өдөр 94.7%-д нь эсрэг бие үүсч вирус саармагжуулахэсрэг бие (ВСЭБ) 4.3-аас 76.4 болж 17.7 дахин ихэссэн байна. Дархлаажуулалтын дараа үүссэн эсрэгбие болгон эерэг нөлөөтэй биш бөгөөд ВСЭБ чухал үүрэгтэй байдаг. Тэр тусмаа ВСЭБ нь ту­хайн хүн амын дунд өвчлөл үүсгэж буй вирусын омгоос үлэмж хамаардаг. Энэхүү эмнэлзүйн туршилтын явцад эндэгдэлд хүр­гэсэн дархлаажуулалтын дараах урвал хүндрэл (ДДУХ) ажиглагдаагүй ба түүний бүх тохиолдол нь хөнгөн явцтай байв.

ДЭМБ-ын зөвлөснөөр нийтийн дархлаабуюухүн амын дархлаа бий болгохын тулд шинэ коронавирусын халдварын эсрэг дархлаажуулалтыг цар тахлын үзүүлэлтийг харгалзан өвдсөнөөс 6 сарын дараа (өмнө нь дархлаажуулсан хүмүүсийг оруулан) эсвэл өмнө нь хийсэн анхны дархлаажуулалтаас 6 сарын дараа хийнэ. Нийтийн дархлааны зорилтот шалгуурыгхангасны дараа жил болгон (12 сарын дараа) хийхтовлолындархлаажуулалтанд шилжих бодлого баримтлана. Гэхдээ энэ үед шаардлага хан­гасан вакцин байвал хүмүүс 6 сарын дараа дархлаажуулалт хийлгэх эрх эдэлнэ. Яаралтай дархлаажуулалтын горимд шилжих шийдвэрийг өвчлөлийнбайдлаас шалтгаалан эрх бүхий байгууллага (ЭМЯ) гаргана. Эсрэг биеийн (ЭБ) хэмжээнээс үл хамааран хугацаандаа дархлаажуулалт хийлгэх нь чухал ба энэ үед ЭБ-ийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Ямар хэмжээний эсрэг бие халд­вараас хамгаалах эсэх нь одоо тодорхойгүй, судалгааны шатанд байна. Израйл манай улсын адил хүн амынхаа 60%-аас дээш хувийг Пфайзер Бионтек вакцинаар дархлаажуулсан амжилтанд хүрсэн боловч

Дельта омгоос хэрэглэж буй вакцин нь хамгаалахгүй байгаа

2-р тунгийн дараа дархлаа суларсан гэж үзжээ (2).

Нэг удаагийн Спутник Лайтыг хэрэглэснээр:

Нэг л удаа тарих тул вакцины аюулгүй байдлыг улам сайжруулах

Хэт дархлаажуулалт болох эрсдэлээс сэргийлэх

Дархлаажуулалт хийх өртөг, зардлыг олон дахин хямдруулах

Эрүүл мэндийн салбарын ачааллыгбагасгах чухал үр нөлөө үзүүлнэ.

Олон улсад янз бүрийн технологиор гарган авсан вак­циныг хавсран хэрэглэх нь үр дүнтэй болохыг тогтоосон бөгөөд сармагчны аденовирус ашиг­ласан Астразенека ба хүний аденовирусын 26 ба 5-р хэв шинжийг ашигласанСпутник-V вакциныг хослон хэрэглэх нь үр дүнтэй болохыг Азербайжан улсад хийсэн туршилтаар нотолсон байна. АЦХаХ-2 нь өөрөө ба түүний эсрэг зарим вакцинууд хэрэглэсэн хүмүүсийн цөөн хувьд нь цус өтгөрөлт үүсгэж байгааг тогтоосон боловч дэлхийн 70 гаруй оронд бүртгэж,хэрэглэж буйСпутник Лайт ба түүний эх вакцин болох Спутник-V-г хэрэглэхэд цус өтгөрүүлэх тохиолдол огт ажиг­лагдаагүй байна.Mонгол Улсын ЭМЯ Спутник Лайт вакциныг дархлааөдөөхбустер тунд хэрэглэх зөвшөөрлийг өгөөд байна. Иймд Спутник Лайтыг өвчний дэгдэлт гарсангазарт тархварзүйн заалтаар хэрэглэж богино хугацаанд өвчнийг хяналтанд авах, бусад вакцины дараа дархлаа өдөөх бустер тунд хэрэглэх боломж нээгдэж байна.

Ном зүй:

  • Вакцин хэмээх ээлтэй үхэржин, П.Нямдаваа, 2009, хуудас-10.
  • State of Israel Ministry of Health, Press-service Information on Corona Virus Vaccination
  • Временные методические рекомендации “Порядох проведения вакцинации взрослого населения против COVID-19” (утв. министерством здравоохранения pcp 2 июля 2021)

Ж.Оюунбилэг

/Монголын Анагаах Ухааны Академын Гишүүн, Монголын Вирус Судлалын Нийгэмлэгийн дэд

тэргүүн, БШУ-ны доктор, дэд профессор/

http://www.garant.ru/product5/ipo/prime/doc/401325...

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419