Жилийн өмнө Тэрэлжээс ор сураггүй алга болсон эмэгтэйн цогцос өчигдөр олджээ
Өнгөрөгч 2020 оны долоодугаар сарын 31-ний өдөр Налайх дүүрэг байрлах “Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс 25 настай эмэгтэй О сураггүй алга болсон хэрэг гарсан.
Тухайн үед Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллагаас хоёр сар гаруйн хугацаанд эрэн хайх ажлыг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй учир эрэн хайх ажиллагааг зогсоосон. Тэгвэл өнгөрсөн шөнө тус эмэгтэйн цогцос Налайх дүүргээс олджээ.
Талийгаачийн цогцсыг хоёр метрийн гүн ухсан жорлонгийн нүхнээс гарган авчээ. Дуудлагын дагуу албаныхан хэргийн газарт очиход жилийн өмнө сураггүй алга болж, эрэн сурвалжлагдаж байсан 25 настай О-ийн цогцос болох нь тогтоогдсон байна.
Одоогоор цогцсыг шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлж, үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.