Тээврийн хэрэгслийн таван үйлчилгээг нэг дороос авах боломжтой
Тээврийн хэрэгсэлтэй холбоотой 5 нэр төрлийн үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаанд нэвтрүүлжээ. Үүнд:
- Импортын /шинээр/ бүртгэл
- Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих
- Улсын дугаар солих зэрэг үйлчилгээ орж байна.
Иргэн, хуулийн этгээд нь дээрх үйлчилгээг өөрт хамгийн ойр байрлах Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Баянгол” салбараас авах боломжтой аж.
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаар тус төвийн дарга Б.Ууганбат танилцууллаа. Тэрээр юун түрүүнд төрийн үйлчилгээг авах иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг үе шаттайгаар шинээр байгуулж байгааг мэдээллээ. Түүнчлэн төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж байгааг танилцуулав.