"Үдээс өмнө цагаан, үдээс хойш цэнхэр амны хаалт зүүх хэрэгтэй"
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж гэрээсээ бусад газар байнга амны хаалт зүүж, үдээс өмнө цагаан, үдээс хойш цэнхэр амны хаалт зүүхийг уриалгав.
Тэрбээр “ДЭМБ-аас Монгол Улсад ажилласан ажлын хэсгийнхэн монголчууд амны хаалт зүүж хэвшсэн гэж үнэлж байгаа ч буруу зүүх дадлыг хэвшүүлсэн байна гэж дүгнэсэн.
Амны хаалтаа халаасандаа хийсэн, бохирдсон, удаан хугацаанд солихгүйгээр зүүж байна. Мөн өдөр тутмын нийгмийн харилцааны явцад буюу ажил дээрээ кофе уух, хууч хөөрөх зэрэгт амны хаалт зүүхгүй байна. Гэрээс бусад газар байнга амны хаалт зүүх хэрэгтэй. Олон улсад хүн өөрийгөө халдваргүй гэдгээ илтгэсэн янз бүрийн акц үзүүлж байна. Тодруулбал, улаан өнгийн бугуйвч зүүснээр өөрийгөө халдваргүй болохоо баталж байна. Харин бидний зүгээс үдээс өмнө цагаан, үдээс хойш цэнхэр амны хаалт зүүх уриалга дэвшүүлж байна” гэв.