Д.Оюу: Оюутнуудад төгсөөд шууд ажиллах дадлага, чадвар олгохыг бид зорьдог

Д.Оюу: Оюутнуудад төгсөөд шууд ажиллах дадлага, чадвар олгохыг бид зорьдог

Голомт банкнаас “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 17 дахь жилдээ зарлаад байна. Оюутан залуусын хүсэлтийг энэ сарын 4-нөөс эхлэн 17-ныг дуустал авч буй бөгөөд 10 дугаар сарын 18-27-ны хооронд сонгон шалгаруулалт болох юм. Энэхүү хөтөлбөрийн талаар Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын Үйл ажиллагааны хэлтсийн захирал Д.Оюутай ярилцлаа.

  • Голомт банкны “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” бусад тэтгэлгээс юугаараа ялгаатай, ямар онцлогтой вэ?

Голомт Банк үүсгэн байгуулагдаад 26 жил болж байна. Үүний 17 жилд нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг тасралтгүй зохион байгуулж байгаа нь гол онцлог юм. Бид жил бүр шилдэг 100 оюутанд тус бүр 1 сая төгрөгийн тэтгэлэг олгодог. 2003 оноос хойш нийт 1400 оюутанд 1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, боловсролд нь хөрөнгө оруулаад байна.

Голомт банк мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг олгодгоороо давуу талтай. Мөн зөвхөн мөнгөн урамшуулал олгоод зогсохгүй мэргэжлээрээ дадлага хийх, банкны “G student”  клубээр дамжуулан оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалт зохион байгуулах, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, цаашлаад банк, санхүүгийн мэргэжлээр төгссөн оюутнуудад Голомт банканд тогтвортой ажиллах боломж олгодог. Нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих болон сайн үйлсийн олон ажилд оюутнуудтай хамтарч ажилладаг. Энэ бүх үйл ажиллагаа дараагийн тэтгэлэг зарлах хүртэл бүтэн жил үргэлжилнэ. Үүнээс гадна хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад цагийн, цалинтай ажил хийх боломж олгож буй нь энэ жилийн бас нэг онцлог юм.

  • Тэтгэлэг авахаас гадна цагийн ажил хийж санхүүгээ дэмжих, туршлага хуримтлуулах боломж олгож буй нь сайхан санагдлаа. Оюутан залуус долоо хоногт хэдэн цаг ажиллах боломжтой вэ?

Оюутны 1 сая төгрөгийн тэтгэлгийг бид сар бүр хуваан олгодог. Үүн дээрээ нэмээд төгсөх дамжааны оюутнуудад хамгийн багадаа долоо хоногт 20 цаг ажиллах боломж олгож байгаа. Оюутнууд өөрсдөө хэд дэх өдөр, хэдий хугацаагаар, ямар мэргэжлээр ажиллах сонирхолтой байгаа тухай хүсэлтээ өгөөд ажиллаж болно. Бид банкны дотоод ажил гэхээс илүү оюутнуудыг өөрсдийг нь хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа шинжилгээ хийлгэх, төгсөж гараад шууд ажиллах дадлага, чадвар олгох зорилгоор дагалдуулж сургадаг.

  • Уг хөтөлбөрт амжилттай хамрагдаж, одоо Голомт банканд ажиллаж буй хэдэн хүн байгаа нь сонирхолтой болов уу?

Манай хөтөлбөрт хамрагдаж байсан 23 хүн одоо Голомт банканд ажиллаж байна. Манайд хэсэг ажиллаад гадагшаа сургуульд явсан залуус ч олон.

  • Ямар шалгуур хангавал энэ хөтөлбөрт оролцож, дээрх боломжуудыг эдлэх нөхцөл бүрдэх бол?

Хөтөлбөрт дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 3, 4 дүгээр дамжааны оюутнуудыг хамруулдаг. Бусад тэтгэлэгт голч оноо хардаг бол бид энэ онд ийм шалгуур тавихгүй, илүү хандлагад суурилсан сонгон шалгаруулалт хийнэ. Голомт банкны хамт олон уг тэтгэлэгт хөтөлбөрөөрөө дамжуулан залуу үеийн үзэл бодлыг сонсохыг зорьдог. Өмнө нь тодорхой сэдвийн хүрээнд уламжлалт байдлаар эсээ бичүүлж авдаг байсан бол энэ удаа залуу үеийн сэтгэлгээ, сонирхолд тохируулаад видео болон подкаст хэлбэрээр санаагаа илэрхийлэх боломж нэмж олгож байгаа. “We are GenZ”  сэдвийн хүрээнд залуу үеийнхэн юу хүсдэг, юунд дуртай, ямар арга барилаар ажиллахыг мэдэхийг хүссэн. Зөвхөн сэдэв өгч, саналыг нь сонсоод орхих биш, эргээд бид тэднийг хэрхэн удирдах, хамтран ажиллах арга барилаа тодорхойлдог. Мөн энэ жилийн хөтөлбөрт оролцож шалгарсан 3 дугаар дамжааны оюутан дараа жил нь дахин өрсөлдөх боломжтой.

  • Оюутан залууст хандаад юу хэлэх вэ?

Олон байгууллагаас янз бүрийн тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. Манай банкны хөтөлбөрийн хувьд  ганц удаа мөнгөн тэтгэлэг олгоод зогсох биш, оюутан залуус юу сурч, хэрхэн хөгжих хэрэгтэй, тэдний ямар ур чадварыг дэмжих, сул тал нь юу гэдгийг тодорхойлж, ажлын байран дээр гарахад нь бэлдэх зорилготойгоороо ялгаатай. Тиймээс оюутан залуус минь өөрсдийгөө гололгүйгээр манай хөтөлбөрт  нээлттэй оролцоорой, тасралтгүй хөгжөөрэй гэж хэлье.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419