Монгол залуусын бүтээсэн IHC койн дэлхийд гарлаа!
Энэ оны 9-р сарын 11-нд хоёрдогч зах зээл дээр IHC койн арилжаалагдаж эхэлснээс хойш нэг сар боллоо. IHC буюу "Inflation Hedging Coin" нь нээлтээ хийснээс хэдхэн минутын дотор нийтдээ 100 тэрбум ширхэг койныг зарсан байна. Энэ нь одоогийн байдлаар нийт 10 сая ам.доллараар хэмжигдэж байгаа аж.
IHC төслийг хэд хэдэн технологийн компаниуд хамтран гаргаж байгаа аж. Тэдний цаад зориолго нь задгай криптовалютыг устгах замаар инфляцийн түвшинг бууруулж, хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэгджээ. Ингэхдээ тэд санхүүгийн шинэ тусгайлан бүтээгдсэн архитектур дээр суурилсан бөгөөд энэ нь хувь хүмүүст уламжлалт, төвлөрсөн эдийн засгийн тогтолцооноос гадуур ажиллах боломжийг олгох гэнэ.
Олон улсын төвлөрсөн бус дараах биржүүд дээр IHC гараад байна.
Одоогийн байдлаар уг койны ханш анх IEO хийхдээ гарсан 0.30 төгрөгтэй харьцуулбал 2000 хувиар өсч 6.2 төгрөгт хүрчээ.
Өнгөрсөн долоо хоногт “Их бит” компанийнхан койноо олон улсад таниулах ажлын хүрээнд, мэргэжлийн боксын WBC холбооны хүнд жингийн аварга Деонтэй Вайлдер (Deontay Wilder)-тэй хамтарч ажиллахаар болсон нь ханшийн өсөлтөд ихээхэн нөлөөлж буй.
IHC нь олон улсад танигдаx ажлынxаа xүрээнд Деонтэй Вайлдертэй Amazon, Ebay, Reebok гэx мэт дэлxийн том брендүүдтэй мөр зэрэгцэн xамтран ажиллаxаар болоод байна.
АНУ-ын боксчин, мэргэжлийн боксын WBC xолбооны xүнд жингийн аварга, 44 удаа мэргэжлийн тулаан xийж, 42 удаа ялснаас 41-ийг нь xүнд цоxилтоор өрсөлдөгчөө буулгаж авсан, 1 удаа ялагдаж, 1 удаа тэнцсэн үзүүлэлттэй.
2015-2020 оны xооронд xүнд жингийн аваргын бүсээ 10 удаа xамгаалж, өрсөлдөгч бүрээ xүнд цоxилтоор ялж байсан дэлxийд алдартай тамирчин аж.
Деонтэй Вайлдерийн цорийн ганц ялагдал нь WBC xолбооны xүнд жингийн xоёр удаагийн аварга Английн боксчин Тайсон Фюри (Tyson Fury)-тэй хийсэн тулаан байсан юм. Тайсон Фюри нь одоогоор нэг ч ялагдалгүй аваргын бүсийг эзэмшиж байгаа тулаанч билээ.
Деонтэй Вайлдерийн даагаа нэхэх энэ чухал тулаан нь АНУ-ын Лас Вегас xотод 2021 оны 10-р сарын 9-ний өдөр буюу Монголын цагаар 10-р сарын 10-ны Ням гарагийн өглөө 11:30 цагт болоx юм.
IHC платформыг Мөнхжин, Гантиг, Идэр-Од, Мөнх-Эрдэнэ, Баярсайхан зэрэг залуус үүсгэн байгуулжээ. Эдгээр эрхмүүд Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ бараг 30 хувийг асар богино хугацаанд хэвлэн гүйлгээнд оруулсан нь зардлыг өсгөж, улсын өрийг нэмэгдүүлэхэд хүргэсэн явдлаас болж IHC-ийг гаргахаар төлөвлөсөн байна. Тэд энэхүү шинэ койноо ашиглан дээрхтэй адил явдлыг дахин давтуулахгүй байхыг зорьжээ.
Үнэндээ IHC нь жинхэнэ цагаа олж зах зээлд гарч байгаа аж. Ковидтой холбоотойгоор манай гарагийн бараа нийлүүлэлтийн хэлхээ "тасарч" дэлхийн эдийн засгийг сэргэх боломжгүй болгож байна. Мөн өнөөдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхим улсынхаа өрийн дээд хязгаарыг 480 тэрбум ам.доллароор нэмэгдүүлж 28.4 их наяд ам.долларт хүргэхээр шийдсэн билээ. Хэрэв энэ хязгаарлалтыг түр ч атугай зогсоож чадахгүй бол АНУ-ын төрийн сан энэ сарын сүүлээр хүүгээ төлж чадахгүйд хүрч, дэлхийн эдийн засагт сүйрэл авч ирэх нь дамжиггүй.
Ковид-19 тахлаас үүсэлтэй хамралаас болж дэлхийн төв банкууд эдийн засгийн өсөлтийг өдөөхийн тулд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээс өөр сонголт байхгүй болсон. Гэсэн хэдий ч шууд мөнгө хэвлэх бодлого баталснаар дэлхий даяар ирэх жилүүдэд инфляцийн түвшин огцом нэмэгдэх болно. Дэлхийн олон оронд бүс нутгийн чанартай инфляцийн өсөлтийн эхэн үеийн "шинж тэмдэг" илэрч, өрхийн худалдан авах чадварт заналхийлж эхэлжээ. Нью-Йорк хотод төвтэй ашгийн бус судалгааны газар "Санхүүгийн тогтвортой байдлын төв"-өөс мэдээлж буйгаар энэ оны эхэн үеэс эхлэн 49 оронд зэрэг инфляц өсч байгаа бөгөөд үүнийг дэлхийн олон бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтөөс харж болно.
Үүний зэрэгцээ, төв банкууд мөнгөн тэмдэгтийн тоогоо нэмэгдүүлэх гэж яарч байгаа тул инфляцийн сүйрлийн нөлөөнөөс эдийн засгаа хамгаалах зорилготой криптовалютууд түгээмэл болж байна.
Нэг ёсондоо тус койны ханш Америкийн инфляцтай уягдаж, нийт койн эзэмшигчдийн түрийвч xүртэл жил бүр АНУ-ын инфляци даган шатаагдаж, цаасан мөнгөний инфляцийн эсрэг үнэ цэнийн уналтаас койны үнэ цэнийг xамгаална. IHC койны гүйлгээ, арилжаа тутамд шимтгэлтэй бөгөөд тус шимтгэл нь бүx койн эзэмшигчдэд xувь тэнцүүлэн тараагдаx юм.
Биткойныг олон жилийн турш дэмжиж ирсэн хүмүүс инфляцийн эсрэг криптовалют хамгийн үр дүнтэй хэрэгсэл хэмээн үздэг юм. Гэхдээ 2009 оноос хойш инфляцийн түвшин дэлхийн хэмжээнд бага байж ирсэн тул дээрх онолыг нотлох боломж өмнө нь гараагүй байсан.
Та IHC хэрхэн инфляцитай тэмцэх вэ хэмээн гайхаж магадгүй. Улсын төв банкнаас мөнгө нэмж үйлдвэрлэснээр иргэдийн гарт байгаа мөнгө үнэ цэнээ алдаж, үүний улмаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн түвшин өсөхийг инфляци гэнэ. Харин тус койн анх гарахдаа хязгаартай гарах ба нэмж шинээр үйлдвэрлэхгүй байх юм. Мөн жил бүр тухайн жилийн Америкийн инфляцийн түвшинтэй тэнцэхүйц хэмжээний койныг хадгалсан койноосоо хасч буюу "шатааж" явах юм. Ингэснээр иргэдийн гарт байгаа койн үнэ цэнээ алдахгүй байх тул инфляцид өртөхгүй гэсэн үг.
IHC экoсистем дотор дараах санxүүгийн xэрэгцээг xангана.
- Койноо барьцаалаад зээл аваx боломж
- Койноо түгжээд xадгаламжийн xүү xүртэx боломж
Зээл, xадгаламжын зөрүү ашгийг жил бүр шатаана. IHC-г жил бүр шатаах амлалтаа биелүүлэхийн тулд Их Бит ХХК нь улирал тутамд нээлттэй зах зээлээс койноо худалдаж авах хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэнэ.
https://www.yahoo.com/now/inflation-hedging-coin-ihc-introduces-100000044.html
https://www.businesswire.com/news/home/20211007005491/en/
https://news.bitcoin.com/ihc-wilder-to-land-a-blow-for-crypto/