АНУ-ын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэхийг дэмжжээ
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим тус улсын өрийн дээд хязгаарын 480 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх түр хуулийн төслийг пүрэв гарагт баталлаа.
АНУ-ын Сангийн яамны тооцоолсноор, уг хуулийн төслийг баталснаар, зардлыг 12 дугаар сарын 3-ны өдөр хүртэл нөхөх боломжтой болох аж.
Ерөнхийлөгч Жо Байден Төлөөлөгчдийн танхим баталсны дараа энэхүү төсөлд гарын үсэг зурна гэж Цагаан ордон пүрэв гарагт мэдэгджээ.
Сенатын танхим дахь Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намын гишүүд өмнө нь АНУ-ын эдийн засагт дефолт зарлахаас зайлсхийхийн тулд энэ асуудлаар харилцан буулт хийж, “улсын өрийн таазыг 12 дугаар сарын эхэн хүртэл нэмэгдүүлэх” талаар тохиролцоонд хүрсэн байна. Энэхүү гэрээ нь улсын өрийн хязгаарыг 28 их наяд 9 тэрбум орчим доллар болгож нэмэгдүүлэх юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг