О.Дашбалбар агсаны хүү Д.Гангабаатарыг ҮХЦ-ийн гишүүнээр томиллоо
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан шинэ гишүүнийг томилох асуудал үүссэн.
Тиймээс цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материалыг өнгөрөгч есдүгээр сарын 01-нээс 08-ны өдрийн хооронд хүлээн авч Ж.Батзориг, Д.Гангабаатар, З.Нарантуяа, Б.Нармандах, А.Оюунчимэг материалаа ирүүлсэн байсан юм.Нийт шүүгчийн хуралдаанаас Д.Гангабаатар олонхын санал авсан юм.
Ингэснээр түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлсэн. Өчигдөр УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд тэрбээр гишүүдийн 100 хувийн дэмжлэгийг авсан бол өнөөдрийн чуулганы хуралдаанаар гишүүдийн 79.1 хувийн санал авч Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдлоо.
Д.Гангабаатар нь Дорнын их яруу найрагч О.Дашбалбарын хүү юм.