БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын хуралдаанаар Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн" гэлээ.
Түүнийг өнгөрсөн оны наймдугаар сарын 5-нд уг албан тушаалд томилж байсан бөгөөд тэрээр өмнө нь МАН-ын Хяналтын хорооны даргаар ажиллаж байсан юм.