УОК, НОК-ын Шуурхай штабыг нэгтгэж, Нэгдсэн шуурхай штаб байгуулахаар болжээ
УОК, НОК-ын Шуурхай штабыг нэгтгэж, Нэгдсэн шуурхай штаб байгуулахаар болжээ. Тус штабын даргаар Бригадын генерал Б.Ууганбаяр ажиллана.
Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабыг бүтэц, зохион байгуулалтын хувьд нэгтгэж, Нэгдсэн шуурхай штаб байгуулахаар болжээ. Тус штабын даргаар Онцгой байдлын ерөнхий газрын Дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаярыг томилсон байна.
Харин орлогч даргаар нь НОК-ын Шуурхай штабын даргаар ажиллаж байсан Р.Чингисийг томилсон гэх мэдээлэл байна. Яг одоо УОК, НОК-ыг нэгтгэх асуудлаар хуралдаж байгаа юм байна.