Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 2409 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 1316 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 1092 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 14 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1303 болов.
Сүүлийн 24 цагт 7813 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 22158 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- Хөнгөн- 13227
- Хүндэвтэр- 6487
- Хүнд-2098
- Нэн хүнд-346