"Америкийн тал Хятадтай худалдааны маргааныг цаашид хурцатгахыг хүсэхгүй байна" гэжээ
АНУ-ын худалдааны төлөөлөгч Кэтрин Тай өчигдөр буюу 10-р сарын 4-нд Америкийн стратеги олон улс судлалын төвд үг хэлэх үедээ : "Америк Хятадын талтай хоёр талын эдийн засаг худалдааны нэгдүгээр шатны хэлэлцээрийн хэрэгжилт, аж үйлдвэрийн бодлого зэрэг асуудлаар илэн далангүй яриа хэлэлцээ хийх төлөвлөгөөтэй байна. Америкийн тал Хятадтай худалдааны маргааныг цаашид хурцатгахыг хүсэхгүй байна" гэжээ.
Тэрээр мөн энэ үеэрээ анх удаагаа Ж.Байдены Засгийн Газрын Хятадад авах худалдааны бодлогын талаар ярьсан байна.
Тодруулбал тэрээр: "Америк Хятадын харилцаа алс гүн ач холбогдолтой, дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн систем болохын хувьд хэрхэн харилцах нь хоёр орон болон дэлхий дахинд хамаатай.
Америк Хятад хоёр орон “урт хугацаанд зэрэгцэн орших” гэсэн үзэл баримтлал дэвшүүлж, хоёр талын худалдааны нөхцөл байдлыг өөрчлөх шинэ арга замыг хайх болно" гэсэн байна.