ОХУ-ын экспортын газрын тос сүүлчийн таван жилийн дунджаас 130 сая баррелиар багасжээ
Газрын тос экспортлогч орнуудын байгууллага буюу “ОПЕК+”-ын уулзалт саяхан болж өнгөрсөн. Тэгвэл уг уулзалтын дараа ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак газрын тосны зах зээлийн нөхцөл байдалд ОХУ нааштай хандах талаар “Россия-24” телевизэд ярилцлага өгчээ.
Тэрбээр “Газрын тосны зах зээлийн нөхцөл байдал сайжирч байгаа ч “Ковид-19” цар тахлын тархалт ОХУ-д их байгаа хэвээр байна. Магад коронавирусийн дельта хувилбарын тархалт өнөөгийн газрын тосны зах зээлд ч нөлөөлж ч мэдэхээр аюултай байгаа.
Цаг үеийн нөхцөл байдалд зах зээлд ч бодитой тусдаг. ОХУ-ын зүгээс энэ оны сүүлчийн удиралд уламжлалт газрын тосны эрэлт буурна гэж найдаж байна. Бид зах зээлийн нөхцөл байдалд хяналт тавьж, тэнцвэржүүлэхэд анхаарч ажиллах болно” хэмээсэн байна.
Цар тахлын цаг үе дэх газрын тосны хямрал өнгөрсөн 1.5 жилийн хугацаанд үргэлжилж, нийт экспортын газрын тосны барааны тоо 364 сая баррелиар буурч, сүүлчийн таван жилийн дундаж үзүүлэлтээс 130 сая баррелиар багассан байгаа юм.
Эх сурвалж: TASS