"Ehlel" брэнд Хятадад хийсэн бэлэн утсыг сэлбэг гэж мэдүүлсэн байжээ
Гаалийн Ерөнхий Газрын холбогдох албан тушаалтнууд гааль дээр гардаг хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ ГЕГ-ын Зөрчил хянан шийдвэрлэх, хэрэг хянан бүртгэх албаны дарга Б.Сүхбаатар сүүлийн үед идэвхтэй сурталчилгаа хийж буй "Эхлэл" брэндийн "Hulan 21" гар утастай холбоотой зөрчлийн тухай дурьдав.
Тодруулбал тэрээр: "2021 оны 9-р сарын 30-нд "Чингис хаан" олон улсын нисэх буудлын гаалийн газарт цахим хяналт тавьж ажилласан. Энэ ажиллагааг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын нэр бүхий хуулийн этгээд БНХАУ-аас импортоор оруулж ирж буй гар утсаа гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь гаальд мэдүүлж, нийт 175.9 сая төгрөг буюу их хэмжээний татвараас зайлсхийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Уг хэргийг прокурорын байгууллагын хяналтан дор шалгаж байна" гэв.
С.Сарнай