ЭМЯ-наас битүү орчинд урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулахгүй байх хүсэлтийг УОК-т хүргүүллээ
Эрүүл мэндийн яамнаас битүү орчинд урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг уриаллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: "ЭМЯ болон ХӨСҮТ-өөс битүү орчинд урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, амны хаалтаа авч үйлчлүүлдэг тодорхой үйлчилгээний газруудыг цагийн хязгаарт оруулах хүсэлтийг Улсын онцгой комисст удаа дараа хүргүүлсэн" гэдгийг хэллээ.