Хиймэл оюун ухаан суурьтай, иргэнд зориулсан платформ буюу "E-Mongoliа" шинэчилсэн хувилбар ашиглалтад оржээ.
Иргэдийн бичиг баримттай холбоотой мэдээллүүд энэ системд багтах бөгөөд биедээ олон бичиг баримт авч явах шаардлагагүй болохоос гадна төрөөс авдаг лавлагаа, тодорхойлолтуудыг энэхүү системээс авах боломжтой аж. Шинэчлэгдсэн “E-Mongolia” системд бүртгүүлж, нэвтрэн орсон хүн бүрийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн мэдээлэл нь цахим хэлбэрээр байршжээ.
Тухайлбал, жолооны үнэмлэхээ мартсан эсвэл хаяж үрэгдүүлсэн бол "E-Mongolia" аппликейшнээс цахим жолооны үнэмлэхээ цагдаагийн алба хаагчид үзүүлэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой боллоо.
"E-Mongolia" шинэчилсэн хувилбарын бүртгэл хэсэгт байрлах жолооны үнэмлэх “нэмэх” гэсэн сонголт дээр дарснаар таны үнэмлэх цахим системд шилжих юм.