Сүүлийн үеийн залуусын дэмждэг уран бүтээлчдийн нэг Реппер, ая зохиогч Lil Thug E буюу Б.Төгөлдөрийг эмч нар цусны цочмог хорт хавдартай болохыг оношилсон. Тэрбээр тав хоногийн өмнө Туркийн Истанбул хотыг зорьсон бөгөөд İstinye Üniversitesi Hastanesi Medical Park”-д хэвтэн эмчилгээгээ эхлүүлсэн байна. Түүний эмчилгээ, мэс заслын төлбөрт эхний байдлаар нийт 650 сая төгрөг хэрэгтэй болж, өчигдрийн байдлаар нийт зардлын 30 орчим хувийг бүрдүүлсэн аж.
Б.Төгөлдөрийн эмчилгээнд нэмэр болгох зорилгоор сагсан бөмбөгийн ЗхЗ-ын шигшээ багийн тамирчин А.Анандын өмсгөлийг дуудлага худалдаанд оруулахад 700 мянган төгрөгийн үнэд хүрчээ.
Ийм үнээр худалдан авсан эзэн нь “Нинжа Волвес” спорт сангийн гүйцэтгэх захирал Х.Номинзул юм байна. Үүнээс гадна “Токио-2020” наадмын мөнгөн медальт Саеид Моллайгийн жүдоги буюу өмсгөлийг дуудпага худалдаанд оруулж байгаа бөгөөд анхны үнэ нь хоёр сая төгрөгөөс дуудах гэнэ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин