Англид хийн үнэ нэмэгдсэнээр дампуурлын давалгаа эхлээд байна
Дэлхийн эрчим хүчний хямрал Их Британийн эрчим хүч нийлүүлэгчдийг дампууралд хүргээд байна. Igloo Energy Supply, Enstroga и Symbio Energy компани хаагдахаа мэдэгдлээ гэж Bloomberg бичжээ. Үүнээс болж 233 мянган иргэн шинэ эрчим хүч хангагч хайхад хүрээд байна.
Igloo Energy-ийн төлөөлөгчийн хэлснээр “Хийн үнэ өндөр байгаа өнөөгийн нөхцөлд эрчим хүчний зах зээлд ажиллах боломжгүй” гэв. Их Британийн эрчим хүчний зохицуулагч Ofgem агентлагийн мэдээлснээр энэ гурван компани нийлээд зах зээл дээрх худалдан авагчдын нэг орчим хувьд үйлчилдэг байжээ.
Тус улсад наймдугаар сарын эхэн үеэс хойш таван орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ажиллахаа больсон. Үүнээс болж 1.7 сая орчим үйлчлүүлэгч нийлүүлэгчээ солихоос өөр аргагүй болжээ. “Огцом үнийн цочролд орно гэж хэн ч бодоогүй” гэж Igloo Energy-ийн мэдэгдэлд дурджээ. Өнгөрсөн сарын 29-ний өдрийн хийн үнэ дээд амжилт тогтоож ICE биржийн мэдээлснээр дуудлага худалдаагаар нэг мянган шоо метр үнэ 1050 ам.долларт хүрчээ. Эрчим хүчний хямрал нь Их Британийн Засгийн газрыг үйлдвэрлэлээ өргөжүүлэх талаар бодоход хүргэж байна. Эрх баригчид 2020 онд санхүүжилтгүйгээс зогссон Уэльс дэх Уилф атомын цахилгаан станцын барилгын ажлыг үргэлжлүүлэх бодолтой байна.
З.Батцэцэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин