ХААН Банк 3х3 сагсан бөмбөгийн талбайг 9 аймагт хүлээлгэн өглөө
ХААН Банк үүсгэн байгуулагдсаныхаа түүхт 30 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд 21 аймаг, нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулж буй бөгөөд энэ сарын эхээр эхний талбайгаа Төв аймагт ашиглалтад оруулсан билээ.
Хүүхэд залуусын эрүүл мэнд, хүсэл мөрөөдлийг дэмжин, ирээдүйн сайн сайхны төлөө байгуулж буй эдгээр талбайн удаахыг Дархан-Уул аймгийн 10-р багт, “Оюуны ирээдүй” цогцолборын дэргэд нээн, аймгийн удирдлагад өчигдөр хүлээлгэн өглөө. Мөн Багахангай, Багануур дүүрэг, Орхон, Сэлэнгэ, Булган, Говьсүмбэр, Дорноговь зэрэг нийт 9 газарт бүтээн байгуулалтын ажил өндөрлөж, талбайг аймгуудын ЗДТГ-т хүлээлгэн өгөөд буй.
Энэхүү сагсан бөмбөгийн талбайнууд олон улсын стандартад нийцсэн резинэн зөөлөвчтэй шал, материал, тоноглолоор хийгдсэн бөгөөд тэнд тоглох хүүхэд, залуусын эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарч, мэргэжлийн байгууллагуудтай энэ тал дээр хамтран ажилласан билээ. Мөн аймгуудын ЗДТГ, биеийн тамир спортын хороо, ерөнхий боловсролын сургуулиуд зэрэг талбайг хүлээн авсан холбогдох газрууд цаашдын ашиглалт, арчилгаанд хяналт тавин ажиллах аж.
ХААН Банкнаас компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү төсөл чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг хүүхэд залууст олгон, их спортын ертөнцөд эх орноо төлөөлөх тамирчдын мөрөөдөл, тэмүүлэлд хүч нэмэх орон зай болно гэдэгт итгэж байна.
Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар...
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.