Солонгон ааштын Увидас” фэйсбүүк цахим хуудсанд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 0:45, 10:30 цагуудад Т.Дэлгэрмөрөн нь Т.Анандаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, алахаар сүрдүүлсэн бичлэгт Цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагааг явуулан шалгаж байна.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хорооны “Хамтарсан баг”-тай хамтран халдвар хамгааллын дэглэмийг баримтлан иргэн Т.Анандаагаас мэдүүлэг авч, аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээг хийсэн.
Т.Дэлгэрмөрөнгөөс мэдүүлэг авч, Эрүүлжүүлэх, саатуулах төвд түр саатуулсан ба дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”-д зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа гэдгийг цагдаагийн байгууллага мэдээллээ.