Есдүгээр сардаа багтаан гурван удаагийн ачилтаар 150 вагон буюу нийт 8300 тонн АИ-92 шатахууныг БНХАУ-аас импортлохоор болжээ.
Мөн ОХУ-ын “Роснефть”-тэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд есдүгээр сард 1500 тонн шатахуун нийлүүлэхээр тохирсон. Үүний 1210 тонн нь Монгол Улсад ирсэн бол үлдсэн 300 орчим тонн АИ-92 шатахуун үйлдвэрээс ачигдан замдаа явж байгаа талаар УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газраас мэдээллээ.