С.Зориг агсны хэргийн шалгах ажлын хэсгийг шинээр байгуулжээ
С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т. Чимгээ Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг 2017 онд гурван шатны шүүх эцэслэн шийдвэрлэж, хорих ял оноосон.
Харин 2021 онд Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэж, ялтануудыг эрүүдэн шүүсэн нь тогтоосон учраас гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон билээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: “Өнөөдрийн байдлаар дээрх хүмүүс эрх чөлөөтэй байгаа, шинээр ажлын хэсэг байгуулсан. ТЕГ-т байгуулсан ажлын хэсэгт ЦЕГ-ын бүрэлдэхүүн орж ажиллаж байгаа. Хэд хэдэн эрүүгийн хэрэгт өнөөдрийн байдлаар мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Эдгээр хэргийг нэгтгэж, ялангуяа захиалагчидтай холбоотой хэргийг үндсэн хэрэгтэй нь нэгтгэх тодорхой ажлыг хийх болов уу” гэв.