Д.Баярболд: Цар тахалтай зохицно гэдэг нь амны хаалтаа тайлахыг хэлэхгүй

2021-09-30, 10:13 Цаг үе 414 0
Д.Баярболд: Цар тахалтай зохицно гэдэг нь амны хаалтаа тайлахыг хэлэхгүй

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдтой вакцинжуулалттай холбоотой сэдвээр ярилцлаа.

 

-Вакцины гурав дахь тунд хамрагдах иргэдийн идэвх хэр байна вэ. Ер нь  вакцинжуулалтын явц хэр явж байна вэ?

-Монгол Улсын Засгийн Газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас сэргийлэх, уг өвчний эсрэг хүн амын дунд дархлаа тогтох түвшинг нэмэгдүүлэх

/нийтийн дархлаа тогтоох/ зорилгоор хүн амыг коронавируст халдварын эсрэг дархлаажуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Вакцинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлсэн. Одоо есдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн буюу 12-оос дээш насны 2.250.218 (95.5 хувь) иргэн коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд 2.126.575 (90.2 хувь) иргэн давтан хоёр дахь тунд хамрагдаад байна. Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тунгаар вакцинжуулах ажлыг наймдугаар сарын 16-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн. Энэ хугацаанд дархлаа сэргээх нэмэлт тунд 290 мянган иргэн хамрагдаад байна.

 

-Гурав дахь тунг хийлгэхээс өмнө иргэдийн дунд айдас байна. Гурав дахь тунг ямар тохиолдолд хийлгэхээс татгалзаж байгаа вэ?

-Иргэдийг сайн дурын үндсэн дээр вакцины гурав дахь тунд хамруулж байна. Хэдийгээр “COVID-19”-ийн эсрэг вакцин нь шинээр бүтээгдсэн вакцин хэдий ч аюулгүй байдлыг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эмийн хатуу хяналттай, өндөр хөгжилтэй улс орнуудын Эмийн хяналтын байгууллага хатуу хянаж байна. Манай улсад дархлаа сэргээх нэмэлт вакцинжуулалтад Астразенека, Пфайзер-БиоНТех, Синофарм гурван үйлдвэрийн вакциныг хэрэглэж байна. Эхний ээлжинд “COVID-19”-ийн хариу арга хэмжээний багийн бие бүрэлдэхүүн, дараагийн ээлжинд 55-ээс дээш насны иргэд, архаг хүнд өвчтэй иргэд зэрэг коронавируст халдварт өртөж, хүндэрч болзошгүй эрсдэлт бүлгийн хүн амыг, улмаар 18-аас дээш насны бүх иргэдийг гэх зэргээр үе шаттай вакцинжуулж байна.

Вакцин үйлдвэрлэгчийн зааврын эсрэг заалтын жагсаалтад байгаа шинж тэмдэг, өвчин илэрсэн бол тухайн иргэнд вакцин хийдэггүй, энэ нь бүх вакцинд ижил байдаг. Жишээлбэл, ханиадны шинж тэмдэг илэрсэн бага насны хүүхдэд товлолын вакциныг нь хийлгүй, түр хойшлуулж, гэрт нь буцаадагтай ижил юм. Халдварын эсрэг бие махбодын дархлаа тогтоох онцлогоос шалтгаалан ямар ч төрлийн вакцин хийлгэсний дараа хөнгөн, зарим цөөн тохиолдолд хүнд хэлбэрийн урвал өгч болдгийг анагаахын шинжлэх ухаан батлан тогтоосон бөгөөд хувь хүн бүрт өөр өөр, ялгаатай урвал илэрдэг. Хүнд хэлбэрийн урвал илэрсэн тохиолдолд дараагийн тунд хамруулахыг дархлаажуулалтын практикт зөвлөдөггүй. Тухайн хүн маш хүнд хэлбэрийн харшлын урвал, анафилаксийн урвал өгч байсан өгүүлэмжтэй, ялангуяа өмнө нь ямар нэг вакцин хийлгээд хүнд хэлбэрийн урвал илэрч байсан бол, вакцин хийлгэх үед цочмог халдварт өвчнөөр өвдсөн, мэдрэлийн үрэвслийн хам шинж илэрсэн бол Пфайзер үйлдвэрийн вакциныг хийхгүй байх заавартай. Мөн дархлааны дутмагшилтай, дааврын болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа, цус гоожих хам шинж илэрсэн, архаг өвчний сэдрэлтийн үед байгаа бол анхаарах шаардлагатай гэх мэт.

 

-Гурав дахь тунг сонголтоор хийж байгаа иргэдийн дунд төөрөгдөл их байна. Ижил үйлдвэрийн вакцин тариулах эсвэл өөр үйлдвэрийн вакцин тариулахад аль нь илүү үр дүнтэй гэдэг эрдэмтдийн дүгнэлт гарсан болов уу. Дэлхийн бусад оронд дийлэнх иргэд нь ямар төрлийн вакциныг гурав дахь тунгаараа сонгож байгаа бол?

-Израйл, Бахрэйн, Арабын Нэгдсэн Эмират, АНУ зэрэг улсад нэг төрлийн вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн хүнд сүүлийн тунгаас хойш гурваас дээш сарын дараа нэмэлт тунг хийж байна. Шинэ төрлийн коронавирусийн эсрэг тогтсон дархлааг сэргээх зорилгоор нэг вакцины хоёр тунгийн дараа ижил үйлдвэрийн эсвэл ижил технологиор хийсэн вакцины нэмэлт тунгаар вакцинжуулсан тухай шинжлэх ухааны нотолгоонууд гарсаар байна. Мен өөр үйлдвэрийн еер технологиор хийсэн вакцинаар гурав дахь тунг хийх, тухайлбал Астразенека, Синофарм үйлдвэрийн вакцин, Спутник-В вакцины бүрэн тунгийн дараа Пфайзер, Модерна үйлдвэрийн m-RNA вакциныг хийж байгаа туршлагууд ч байна. Иймд бид ямар ч вакцины эхний 2 тунг ижил үйлдвэрийн вакцинаар хийх, харин гуравдахь тунг сонгож хийлгэх боломжийг иргэдэд өгч байгаа юм.

 

-Ер нь нийгэмд вакцин битгий хийлгэ гэж турхирч иргэдийн дунд худал үнэн нь мэдэгдэхгүй олон мэдээллийг эрдэмтэн гэх нэртэй хүмүүс хуваалцаж байна. Эдгээр хүмүүсийн үзэл бодлыг хэрхэн өөрчилж болох вэ?

-Вакцины эсрэг үзэлтэй, буруу олголттой хүмүүс байсан, байна, байх ч олно. Тухайн хүний өөрийн үзэл бодлыг ид хүндэтгэж ханддаг. Харин иргэдэд худал мэдээлэл хүргэх, турхирах ядалтай тэмцэх нь зүйтэй гэж боддог. Иргэд зөв мэдээлэл авах эрхтэй, мөн амь насаа хамгаалуулах эрхтэй. Вакцин, вакцинжуулалтын талаарх үнэн бодит мэдээллийг иргэдэд хүргэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

 

-Коронавирусийн эсрэг вакцины дараах хариу урвалыг манай оронд судалж байгаа юу. Ер нь вакцинаас нөлөөтэй хүн нас барсан тохиолдол байгаа юу? 

-Монгол Улсын Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Дархлаажуулалтын тухай хуульд эм, тарилгын дараах аж нөлөө, хүндрэлийг бүртгэх мэдээлэх, магадлан тогтоох талаар заасан байдаг өгөөд дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийг бүртгэж мэдээлэх, судлах, ариу арга хэмжээг Эрүүл мэндийн сайдын тушаалаар зохицуулсан байдаг. Бүх төрлийн эм, биологийн бэлдмэл, вакцины дараа илэрсэн ноцтой урвал, хүндрэлийг бүртгэж, эмийн гаж нөлөөг бүртгэх Упсала дахь нэгдсэн санд мэдээлэх үүргийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн бүх орон хүлээдэг, бид ч бас энэ үүргээ хэрэгжүүлж байна.

Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн шалтгаан хамаарлыг тогтоох хороо Эрүүл мэндийн яамны дэргэд ажилладаг бөгөөд хүнд хэлбэрийн урвал хүндрэлийн тохиолдлыг хэлэлцдэг. Ер нь эмийн бодис, вакцин, биобэлдмэл, мөн иргэдийн өргөн хэрэглэдэг биологийн идэвхт бүтээгдэхүүн хүртэл гаж нөлөө үзүүлдэг. Туйлын сайн, 100 хувь үр дүнтэй эм, бэлдмэл байдаггүй болохыг жагаахын шинжлэх ухаан нотолдог. 

Дархлаажуулалтын практикт ч нас баралтын цөөнгүй тохиолдол бүртгэгддэг тул вакцины аюулгүй байдлыг онцгойлон анхаарч үздэг. Шинэ вакциныг бүтээх урван үе шатны туршилт судалгаануудыг Хельсинкийн тунхаглалын дагуу хийсэн эсэхийг хянадаг бөгөөд тухайн вакциныг хэрэглээнд гаргах зөвшөөрөл авахын тулд туршилт судалгааны анхан шатны бүх материал, үйлдвэрлэлийн технологийн тухай мэдээллийг үйлдвэрлэгчээс Эмийн хяналтын байгууллага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад тодорхой журмын дагуу бүрдүүлэн хүргүүлж, зөвшөөрөл авах үйл явц үргэлжилдэг.

 

-Одоо дэлхий дахинд тарьж буй вакцинуудад хүний биеийг хамгаалж байгаа хугацааг тогтоох боломжтой юу. Жишээлбэл, зарим иргэд синофарм зургаан сарын хугацаатай, орос вакцин илүү урт хугацаанд дархлаа тогтоож хамгаална гэсэн сэтгэгдлүүд их харагдаж байна. Ийм байж болох уу?

 

-Шинэ төрлийн коронавирус “SARS-CoV-2”-ээр үүсгэгдсэн халдвар нь шинэ өвчин, дэлхий дахинд хэрэглэж байгаа вакцин ч шинэ бүтээгдсэн вакцин. Сүүлийн 1.5 жилийн хугацаанд дэлхий даяараа шинэ өвчнийг судалж, уг өвчнийг үүсгэгч вирусийн шинэ шинэ хувилбаруудтай танилцаж, дасан зохицох гэж хичээж байна. Вакцин бүрийн хамгаалах чадвар өөр өөр байгаа, зарим вакцин энэ вирусийн шинэ хувилбарын эсрэг дархлаа сул тогтоож байгаа, дархлаа сэргээх тунг хийх шаардлагатай гэх мэт өдөр бүр шинэ мэдээлэл нэмэгдсээр байгаа. Олон улсад, манай оронд ч эрдэм шинжилгээ, судалгааны олон ажлууд хийгдэж, бид бүгд анхааралтай ажиглаж, шаардлагатай, баталгаатай нотолгоонд үндэслэн арга хэмжээгээ төлөвлөж, хэрэгжүүлж байгаа юм. Жил бүр томуугийн улирлыг угтаж хийдэг томуугийн эсрэг вакцин шиг хэрэглээтэй болохыг бид одоогоор урьдчилан таамаглах боломжгүй байна.

 

-ДЭМБ-аас гурав дахь тунг хийлгэх гэж яарах хэрэггүй гэсэн мэдэгдлийг иргэд буруугаар ойлгоод байх шиг. Иргэд бол ДЭМБ зөвшөөрөөгүй байхад гурав дахь тунг эхлүүллээ гэж хардаж байна. Үнэндээ дэлхийн бусад оронд вакцин хийлгэе гэсэн ч олдоц муу байна шүү дээ. Гэтэл манайд эсрэгээрээ иргэдэд хангалттай вакцин авчирч хийж байгаа шүү дээ?

-Өнөөдрийн (9 дүгээр сарын 28-ны өдрийн) байдлаар дэлхийн хүн амын 45.9 хувь нь коронавируст халдварын эсрэг вакцины нэг тунг хийлгэсэн, 34 хувь нь бүрэн тун хийлгэсэн байна. Африк, Ойрхи Дорнод, Төв Ази, зүүн өмнөд Азийн ядуу буурай орнуудын хүн амын дөнгөж хоёр хүрэхгүй хувь нь вакцины нэг тунд хамрагдсан байхад өндөр хөгжилтэй улс орнууд хүн амынхаа 60 аас дээш хувийг хоёр тунд хамруулсан төдийгүй дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунд хамруулж эхлээд байгаа юм.

Ядуу буурай орнуудын хүн ам вакцинжуулалтад хамрагдахгүй байгаагийн гол шалтгаан нь дэлхийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины үйлдвэрлэл хүлээгдэлтэй байгаа, вакцины нэг тунгийн үнэ өндөр, хангамж хүрэлцээ хангалтгүйтэй шууд холбоотой байгаа тул коронавируст халдвараас сэргийлэх, вакцинжуулалтад бүрэн хамрагдахад хүн бүрт тэгш боломжийг олгох зорилгоор нэмэлт тунгийн вакцинжуулалтыг түр хүлээж, хөгжиж байгаа орны хүн амд зориулсан вакцин худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг өндөр хөгжилтэй улс орнуудын Засгийн газарт ДЭМБ уриалсаар байгаа юм.

 

Монгол Улсын Засгийн газраас хүчин чармайлт гаргасны үр дүнд нийт хүн амын 65-аас дээш хувийг коронавируст халдварын эсрэг вакцины хоёр удаагийн бүрэн тунд хамруулах, нэмэлт тунг хийхэд хангалттай тоо хэмжээний вакцины нөөцийг бүрдүүлж чадсан нь бидний амжилт юм.

-Вакцинд хамрагдсан ч цар тахлаас 100 хувь хамгаалчих юм шиг халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байна. Тодруулбал, гурав дахь тунг хийлгэсэн иргэдийн хувьд цар тахалаар өвчилсөн тохиолдол хэр байгаа вэ?

 

-Улсын хэмжээнд коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг давхардсан тоогоор 4.624.577 тун вакциныг тарьсан бөгөөд вакцинжуулалт эхэлсэн 2021 оны хоёрдугаар сараас хойш вакцинд хамрагдсан иргэдийн хоёр хувьд коронавируст халдвар (КОВИД-19) батлагдсан байна. Вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн иргэний 0.4 хувьд, хоёрдугаар тунг хийлгэсэн 2.120.949 иргэний 5.2 хувь (112.104 иргэн), гуравдугаар тун хийлгэсэн 255.079 иргэний 0.6 хувь(1,697 иргэн)-д “COVID-19” оношлогджээ. Гуравдугаар тун хийлгээд 14 хоног болоогүй иргэдийн 0.45 хувь, гуравдугаар тунгийн дараа 14 буюу түүнээс дээш өдөр болсон иргэдийн 0.1 хувьд халдвар батлагдсан байна. Улсын хэмжээнд коронавируст халдвар (“COVID-19”)-ын эсрэг вакцины хоёрдугаар тунг хийлгээд 14 буюу түүнээс дээш өдөр болсон 1.847.682 иргэн байгаагаас 5.6 хувь (104,196 иргэн) нь коронавируст халдвар (“COVID-19”)-аар өвдөөд байна.

 

-Цаашид бид цар тахалтай эвлэрч дасан зохицож амьдарна гэж ярих болсон. Тиймээс гурав дахь тунгийн дараа 5,6,7 гээд ч үргэлжлэх юм болов уу?

 

-Энэ тухай одоо ярих эрт байна. Бид шинэ өвчний талаар мэдээлэл цуглуулсаар байгаа бөгөөд урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдалд байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Ирээдүйг одоогоор таамаглах боломж хязгаарлагдмал байна. Шинэ төрлийн коронавирусийн хувилбар бүр шинэ давалгаа үүсгэж байгаа тул эрдэмтдийн таамаглал өөр өөр байна.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн захирал дельта вирусээр үүсгэгдэж буй давалгаа бол “цар тахлын доторх цар тахал” гэж нэрлэсэн. Бид коронавирус “SARS-CoV-2”-той дасан зохицож амьдрахаас биш, түүнийг бүрэн устгаад амар жимэр амьдрана гэж ойлгож болохгүй.

Манай зарим иргэд дасан зохицож амьдарна гэхээр амны хаалтаа тайлаад нийгмийн амьдралд чөлөөтэй оролцож, хуучин амьдралын хэв маягаар амьдарна гэж ойлгоод байх шиг санагдсан. Дасан зохицож ажиллаж, амьдрах гэдэг нь коронавируст халдварт өртөхгүй байх бүхий л арга, зан үйлийг ажил, амьдралдаа хэвшил болгож, Засгийн газар, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан хууль, дүрэм, журам, заавар зөвлөмжийг дагаж мөрдөх зайлгүй шаардлагыг хэлж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

 

 

Г.Нямсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419